10000 дахь блог хийгээд бас бус зүйл
Банжиг Блог үйлчилгээ нээгдсэнээсээ хойш 10.000 дахь блогоо аль хэдийн бүртгээд авчихлаа. Банжиг Шинэ жил зохион байгуулах тухай яригдаж эхэлж байх үед нийт 9900 орчим блог байсан учраас ер нь 10.000 дахийг нь шалгаруулаад домэйн нэрээр шагная гэж ЗБ нар санал гаргасан юм.

Тэгээд манаад байж байтал тэр азтан нь Гүзээ өвгөн болж таарсан билээ. http://www.guzee-ovgon.com домэйн нэр блогтоо холбуулах шагналаар шагнагдсан. Одоо 11900 орчим блог болсон байна гэхээр түүнээс хойш бараг 1000 блог нээгдчихсэн юм байна. Гүзээ өвгөндөө дахин баяр хүргэе!
"10000 дахь блог хийгээд бас бус зүйл" цааш унших »
Блогийн статистик гарахгүй байна уу?

Банжиг Блогийн статистикийн системийг илүү хурдан ажиллагаатай болгох үүднээс бид бага зэрэг өөрчлөлтүүд хийж байгаа тул таны блогийн өмнөх цаг үеийн статистик мэдээлэл хэд хоног харагдахгүй болсныг ойлгож хүлээн авна уу!

Статистикаа харахад удаан ачаалж байна гэсэн гомдол хэрэглэгчдээс их ирсний дагуу ийм арга хэмжээ авч байгаа болно.

Маш чухал мэдэгдэл
Банжиг.Нээт, Банжиг Блог, Банжиг Блогчид бүгд шударга, сайхан зүйлсийн төлөө, эрүүл саруул нийгмийн төлөө гэсэн сэтгэлтэй гэдэгт бид итгэдэг. Тийм гэдгийг ч бид өнгөрсөн хугацаанд харуулсаар ирлээ.

Харин өнөөдөр бид энэ тухайгаа эргэж нэг бодох цаг ирж байгаа юм болов уу. Бид Банжиг.Нээтийг бүтээх гэж тэр дундаа Банжиг Блогийг бүтээх гэж маш их хүч хөдөлмөрөө зарцуулсан. Хэдийгээр гарт баригдаж, нүдэнд гялтганах алт эрдэнэс биш ч гэсэн хүний оюун ухаанаар бүтсэн хөдөлмөр хичнээн үнэтэйг бид мэддэг. Блогчид та бүхэн ч үүнийг мэддэг, мэдэрдэг гэж боддог. Хааяа нэг цаг, сэтгэлээ зориулан бичсэн бичлэгийг тань хэн нэгэн ичих ч үгүй хуулаад тавьчихаар танд ямар сэтгэгдэл төрдөг бэ?

"Маш чухал мэдэгдэл" цааш унших »
Блог хэрхэн хөтлөх вэ? - Онлайн сургалт явагдана
Хэзээ: 2008-11-21, 17:00
Эхлэх цаг: Улаанбаатарын цагаар 11 сарын 21-ны 19:00 цаг (шинэчилсэн)
Хаана: Онлайнаар
Сургалтын нэр: Блог хэрхэн амжилттай хөтлөх тухай
Үргэлжлэх хугацаа: 2 цаг орчим
Хичээл заах хүн: Болд
Төлбөр: ҮНЭГҮЙ

"Блог хэрхэн хөтлөх вэ? - Онлайн сургалт явагдана" цааш унших »
Блогдоо тусгай домайн нэр авмаар байна уу?
БлаБлаБла.BLOG.BANJIG.NET эсвэл БлаБлаБла.BBLOG.MN гэсэн хаяг хэн нэгэнд хэлэхэд төвөгтэй байна уу, нөгөө хүн тань мартчихаад байна уу! Тэгвэл энэ асуудлыг шийдэх нэгэн боломжийг бид нэвтрүүлж буйгаа танилцуулж байна.

Та одоо өөрийн домэйн нэрийг Банжиг Блогтойгоо холбон ашиглах боломжтой боллоо. Жишээлбэл би http://www.hujii.com гэсэн домэйн нэр аваад өөрийн http://hujii.bblog.mn блогтойгоо холбочихлоо. Тэгэхээр миний блогийг шууд http://www.hujii.com хаягаар үзэх боломжтой болж байна гэсэн үг.
"Блогдоо тусгай домайн нэр авмаар байна уу?" цааш унших »
Шинэ Insense загвар нэмэгдлээ

Шинэ Insense загвар нэмэгдлээ. Стандарт таабууд, хайлт зэргийг агуулсан энэ загвар нь харахад энгийн цэвэрхэн.

Толгой хэсэгтээ хэрэглэгч засаж болох холбоосын хэсэгтэй. Мөн тухайн блогийн бичлэгийн болон, сэтгэгдэлийн RSS холбоосуудыг шууд харуулж өгсөн.

Бичлэгийн он сар нь гарчигийн баруун талд зэрэгцэж харагдана.

Энэ загварын мөн нэг онцлог нь бичлэгүүдийн хөл хэсэгт харагддаг Сэтгэгдэл гэсэн бичгийн урдаа зурагтай байгаа.

Мөн бид бичлэг харуулах вижетэд жижигхэн сайжруулалтуудыг хийсэн.

  • Бичлэгийн хөл хэсэгт байрлах огноог байхгүй болгосон. Энэ нь угаасаа бичлэгийн гарчигийн хажууд харагддаг учир онц шаардлагагүй гэж үзлээ
  • Бичсэн: гэсэн үгийг Нийтэлсэн: гэж өөрчиллөө
  • Бичлэгийн жагсаалт дундаас ч гэсэн Нийтэлсэн хүний профайл руу дарж орох боломжтой боллоо. Өмнө нь зөвхөн бичлэг дэлгэрэнгүй унших үед л энэ боломжтой байсан.
  • Бичлэгийн хөл хэсэгт байрлах Сэтгэгдэл: гэсэн бичгэнд тусгай стиль оруулах боломжтой боллоо. Хэрвээ та загвар зохиодог бол .post-comment-link гэсэн CSS class-ийн тусламжтай үүнийг удирдаж чадна. Жишээлбэл Insense, Navideno, iPlantilla загваруудад дэвсгэр зураг оруулж ялгаж өгсөн нь үзэмжийг улам нэмэгдүүлж харагдуулж байна.

Та бүхэнд амжилт хүсье!

Банжиг Блогийн хэдхэн загвараас залхаж байна уу?
Хэдийгээр сүүлийн хэдэн хоногт бид загварууд нилээд хэдийг нэмээд байгаа цаашид мөн нилээд хэдийг оруулахаар ажиллаж байгаа ч гэсэн бараг 10000 өөр ертөнцийн хэрэгцээг хангана гэдэг үнэхээр хэцүү ажил.

Харин энэ тал дээр зарим гишүүд маань санаачлагатай байж өөрсдийн гэсэн BBlog Template-ийн блогуудыг хөтөлж, олон блогчдын захиалгаар загварууд хөрвүүлж, зохиож байгаа нь сайшаалтай. Эдгээр блогуудыг өнөөдөр онцлон та бүхэндээ хүргэж байна.
"Банжиг Блогийн хэдхэн загвараас залхаж байна уу?" цааш унших »
Насанд хүрэгчдэд зориулагдсан блогуудад!
Та бид бүгд эрх чөлөөнд дуртай, тэгэхдээ бидний эрх чөлөө нь өөр хэн нэгний эрх ашигт нөлөөлөөд эхэлбэл энэ тийм ч сайн зүйл биш нь ойлгомжтой. Тиймээс бид олон талаас нь бодож, гишүүдийнхээ саналыг тусгасны үндсэн дээр Банжиг Блогд нэгэн чухал нэмэлтийг орууллаа.

Энэ нь насанд хүрэгчдэд зориулсан агуулга бүхий блогуудыг аль болох насанд хүрээгүй хүмүүст шууд харагдах боломжийг багасгах, мөн насанд хүрээгүй хүмүүс санамсаргүй байдлаар ийм блогуудад зочилж орох зэргээс сэргийлсэн байхаар хийгдсэн нэмэлт юм.
"Насанд хүрэгчдэд зориулагдсан блогуудад!" цааш унших »
Өгүүллэг, шүлэг оруулах шинэ ангилал нэмэгдсэн

Банжиг Блог дахь бичлэгүүдийн ерөнхий ангилал учир дутагдалтай байна гэсэн саналын дагуу Өгүүллэг, тууж болон Шүлэг, яруу найраг гэсэн 2 ангилал нэмж орууллаа. Хэрвээ та эдгээр ангилалд бичлэг оруулахдаа ангилалаа буруу сонгож байсан бол бичлэгээ засах гэж ороод ангиллыг солиод нийтлэх боломжтой.

Тэгэхээр бид бид дараах ангиллуудтай болсон гэсэн үг.

- Авто, мото техник
- Аялал жуулчлал, зам тээвэр
- Байгаль орчин
- Бизнес, худалдаа, үйлчилгээ
- Боловсрол, гадаад хэл
- Гайхмаараа, сонин хачин
- Гоо сайхан, загвар
- Гэр ахуй, хоол, цэцэрлэг
- Гэр бүл, хүмүүсийн харилцаа
- Дуу хөгжим
- Кино, хошин шог
- Компьютер, интернэт
- Монгол бахархал
- Нийгмийн амьдрал
- Өгүүллэг, тууж
- Спорт, соёл, урлаг
- Түүх, ёс заншил, шашин
- Хайр дурлал, секс
- Улс төр, хууль эрх зүй
- Шинжлэх ухаан, технологи
- Шүлэг, яруу найраг
- Эдийн засаг, санхүү
- Энтертайнмент, чөлөөт цаг
- Эрүүл мэнд
- Banjig.Net
- Бусад

Хэрвээ таны бичлэгүүд яаж ч хичээгээд эдгээр ангилалуудад орох боломжгүй дандаа Бусад гэсэн рүү ороод байгаа бол та яг ямар нэртэй ангилал нэмүүлэх хүсэлтэй байгаагаа сэтгэгдэл байдлаар бичиж үлдээнэ үү!

Блог бичлэгийг олон хүнд хүргэх хялбар аргууд
Та өөрийн блогд бичиж буй бичлэг нэг бүрийг олон хүн уншаасай гэж хүсэж байгаа байх. Тийм бол дараах энгийн зааварыг баримтлаарай. Энэхүү заавар нь "Нийтлэл бичих" энгийн дүрэм болон Banjig.Blog дээрх блог харагдалтыг нэмэгдүүлж болохуйц зарим нэг боломжуудаас бүрдсэн. Би хэдийгээр сэтгүүлч биш боловч нилээд олон материал судлаж үзээд энгийн боловч чухал гэсэн зүйлүүдийг тоочин орууллаа.

"Блог бичлэгийг олон хүнд хүргэх хялбар аргууд" цааш унших »
Зарим нэгэн мэдээлэл, асуулт

Блог нүүр

Шинэ сэтгэгдэлүүдийн хэсгийг 3 минут тутамд автоматаар шинэжилж харуулдаг боллоо. Та нүүр хуудас дахин дахин сэргээж харахгүйгээр шинэ сэтгэгдэлүүдийг шууд харах боломж болсон гэсэн үг.

Шинэ загвар

Шинэ Navideno загвар нэмэгдлээ. Стандарт таабууд, хайлт зэргийг агуулсан энэ загвар нь хоол, гэр ахуйн бичлэгүүд ихтэй блогуудад тохиромжтой байж болох талтай. Мөн удахгүй болох шинэ жилийн уур амьсгалыг ч агуулсан байгаа.

Толгой хэсэгтээ тухайн өдрийн он сар өдрийг автоматаар харуулах хэсэгтэй. Мөн тухайн блогийн бичлэгийн болон, сэтгэгдэлийн RSS холбоосуудыг шууд харуулж өгсөн.

 

Та бүхнээс асуух зүйлс

1. Олон хүмүүсийн хүсэлтээр бид блогийн тохиргоонд насанд хүрэгчдэд зориулсан блог гэсэн сонголт нэмэхээр шийдээд байгаа юм. Энэ тохиргоог хийснээр тухайн блог руу анх ороход тухайн уншигчийг 18 нас хүрсэн эсэхийг лавлаж оруулдаг болох юм.

Харин ийм блогуудын бичлэгийг нүүр хуудсанд шүүж харуулах хэрэгтэй гэж та бүхэн бодож байна уу? Хэрвээ шаардлагатай бол ямархуу байдлаар байвал зүгээр бэ?

2. Нүүр хуудсанд зарим нэгэн тойм статистик харуулбал ямар бэ гэж хүмүүс санал хэлээд байгаа. Ер нь ямар статистик байвал зүгээр бэ? Одооны статистикийг та бүхэн http://blog.banjig.net/stat.php хаягаар үзэж болно. Жишээлбэл өчигдөр нээгдсэн блог, хийгдсэн нийт бичлэг, сэтгэгдлийн тоо гэх мэт байж болох юм.

Банжиг Блогийн нүүр шинэчлэгдлээ
Блогчдынхоо санал бодлыг тал бүрээс нь тусгахыг хичээж шинэ нүүр хуудсыг туршилтын байдлаар нээлээ. Шинэ нүүр хуудас нь аль болох хэрэглээтэй, олон зүйлийг шууд харж болохоор байхыг чухалчилж бүтээгдсэн.
"Банжиг Блогийн нүүр шинэчлэгдлээ" цааш унших »
Банжиг Блог шинэ нүүр болон үнэлгээний тухай

Өөдлөх айл үүднээсээ гэж. Банжиг Блогчдын маань үүд нь миний бодлоо Банжиг Блогийн нүүр хуудас байх. Үүд маань тааруухан байна гэж олон ч удаа шүүмжлэл сонссон. Бид үүдээ хэрхэн сайжруулах талаар та бүхнийхээс саналыг сонсохыг хүсэж байна.

Одоогоор бид дараах зүйлсийг нэмж оруулахаар ярилцаж байна.

  • Зарим онцлох бичлэгийг зурагтай харуулах
  • Бичлэгүүдийг нэмэгдсэн огноо, уншигдсан тоо, сэтгэгдлийн тоогоор нь харах
  • Нэвтэрсэн хэрэглэгчид өөрийнх нь дуртай буюу Үүцэлсэн блогуудын шинэ бичлэгүүд ялгарч харагддаг байх

Мөн Банжиг нүүрэнд гарах бичлэг болон бичлэгүүдийн жагсаалт ангиллаар харах хуудсууд дээр тухайн сарын шилдэг блогчин, онцлох бичлэг зэргийг харуулахын тулд ямар нэгэн байдлаар блогчдын бичлэгийг үнэлэх шалгуур хийх хэрэгтэй байгаа.

Ямар байдлаар үнэлэх, үнэхээр сонирхолтой бичлэгүүдийг ямар байдлаар илүү олон хүнд хүргэх тал дээр та бүхэн саналаа хэлнэ үү!

Идэвхтэй идэвхгүй нийт 9000 гаран блог тэдгээрийн 90000 хол давсан бичлэг дундаас онцлоно гэдэг зүгээр л үзэмжээр шийдчих асуудал биш нь ойлгомжтой.

Шинэ iPlantilla загвар нэмэгдлээ

Шинээр нэмэгдэж буй энэхүү iPlantilla хэмээх харахад маш цэвэрхэн загвар нь бусад загваруудаас илүү онцлогтой. Учир нь энэ загварын хувьд хажуу талын вижетүүдийн төрлөөс хамаарч icon-ууд нь өөр харагдаж байгаа.

Бүтцийн хувьд үндсэн таабууд агуулсан мөн баруун дээд буландаа хайлтын хэсэгтэй. Та энэ загварыг сонгосны дараа HTML засах хэсгээр нь ороод үндсэн таабуудыг өөрчилж болно. Одоо байгаа таабын агуулга нь Greenery загвартай ижилхэн.

Үндсэн өнгөнүүдийг солих тохиргоотой.

Та өөрийн шошгонуудыг тааб болгож ашиглахын тулд шошгоны нэрээ бичээд холбоос дээр нь http://таны-блогийн-нэр.blog.banjig.net/index.php?tag=шошгоны-нэр хэлбэрээр холбоосыг хийж өгөөрэй.

Амжилт хүсье!

Шинэ Greenery загвар нэмэгдлээ

Ногоон өнгөтэй Greenery хэмээх энэхүү загвар нь Банжиг Блогын анхны тааб бүхий албан ёсны загвар болж нэмэгдлээ. Бусад загваруудын адил нэмэлт тохиргоо хийх боломжуудтай.

Зүүн дээд буландаа тухайн блогийн эхлэл рүү очих Нүүр, тухайн блогийн эзний Банжиг 360 профайл руу очих Миний 360, тухайн блогийн эзэнтэй холбоо барих хуудас руу очих Холбоо барих гэсэн таабуудтай.

Та Загварын HTML засах хэсгээр орон дээрх таабуудыг өөрчилж, нэмж болно. Ойрын үед бид таабтай загварууд нэмж эхэлсэнтэй холбогдуулан тухайн таабтай загварын таабуудыг заавал HTML код засахгүйгээр Загварын тохиргоо хийх хэсгээр орон шууд засдаг болгох болно.

Зүүн талын вижетүүдийн дээд хэсэгт Хайлт хэсгийг оруулж өгсөн.

Амжилт хүсье!

Шинэ City Scape загвар нэмэгдлээ
City Scape нэртэй энэ загвар нь үндсэн хар өнгөтэй бөгөөд толгойндоо хотын зурагтай. Та энэ загварыг сонгосны дараа Загварын тохиргоо хийх хэсгээр орон Толгойны зураг дээр нь өөрийн хотын зургийг оруулбал хэрэглэхэд бүр илүү аятайхан болно. Мөн өнгө гэх мэт бусад тохиргоонуудыг хийх боломжтой. Загвараа солихдоо блогийн админ руугаа ороод Загвар -> Шинэ загвар сонгох гэсэн хэсэг рүү орж сонгоно. Харин тухайн сонгосон загварын нэмэлт тохиргоог хийх хүсэлтэй бол Загвар -> Загварын тохиргоо хийх хэсгээр ордогийг та бүхэн мэдэж байгаа байхаа.
"Шинэ City Scape загвар нэмэгдлээ" цааш унших »
Блог загвар бүтээгчдэд

Банжиг Блогийн загварыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санал маш их ирсэн учраас бид загварыг нэмэгдүүлэх ажлыг та бүхний оролцоотой хийхээр шийдээд байна. Учир нь олон хүний зохиосон загварууд байх нь илүү сонголт хийх боломж олгох болов уу.

Хэрвээ та Банжиг Блогийн стандарт загвар зохиосон байгаа бол тэр загвараа hujii AT banjig DOT net хаягаар илгээнэ үү!

Одоохондоо Банжиг Блог Бета хувилбарт хэрэглэгдэх ёстой Банжиг Блогийн загварын шинэ боловсруулагч албан ёсоор хэрэглэгдэж эхлээгүй байгаа тул та бүхэн зөвхөн 2 баганатай стандарт загварууд явуулна уу!

Загвараа илгээхдээ ZIP лээд илгээгээрэй. Нэр өгөхөө мартуузай. Мөн загварын доор болон загвар сонгох хэсэгт харуулах өөрийн нэр, блог хаягийг заавал хамт илгээгээрэй!

Хэрвээ та 360-ийн профайлын загвар зохиосон бол хэрхэн Банжиг.Нээт рүү илгээх зааврыг эндээс үзээрэй!

Та бүхэнд амжилт хүсье!

Банжиг Блог - Таны санал

Сүүлийн хэдэн сар Банжиг Блогийн хөгжүүлэлт үндсэндээ зогсонги байдалд байлаа. Харин блогийн тоо өссөн хэвээр байна. Тиймээс бид ойрын үед Банжиг Блогийн хөгжүүлэлтийг илүү эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Үүний тулд та бүхний санал хэрэгтэй байгаа тул та бүхэн Банжиг блог дээр нэмэгдээсэй гэж хүсэж буй дор хаяж 3 боломжийг жагсаан бичнэ үү!

Мөн дашрамд дуулгахад Банжиг 360-ийн хөгжүүлэлт мөн сэргэсэн байгаа бөгөөд бараг өдөр бүр сайжруулалт хийгдэж байгаа бүртгэлтэй профайлын тоо ч бараг 15.000 хүрсээд байна.

 

Блогийн бичлэгээ 360-даа харуулах

Өөрийн блог руугаа хүмүүс илүү ихээр оруулах нэгэн боломж нэмэгдлээ. Та өөрийн 360 профайлтайгаа өөрийн хөтөлдөг блогуудыг холбосноор таны блогийн бичлэгүүдийн тойм таны 360 профайлын Блог хэсэгт гарах болно.

Энэ тохиргоог хийхийн тулд та 360 руугаа нэвтрээд Нүүр хуудас руу орсны дараа мэдээлэл засах хэсгийн Банжиг Холболт гэсэн хэсгээр ороорой. Та өөрийн блогуудаас хүссэнээ холбож болно.

Мөн ингэж холбосноор таны 360 дахь найзууд таныг блогтоо бичлэг оруулангуут Найзууд юу хийж байна хэсгээр дамжин шууд мэдэх боломжтой юм.

Найзуудын жагсаалтаа блогтоо оруулах боломж

Банжиг 360 дахь найзуудын жагсаалтаа өөрийн блогтоо харуулах боломжтой боллоо. Үүний тулд та 360 дахь найзууд гэсэн вижетийг нэмэх хэрэгтэй. Ингэснээр тухайн блогийн эзний Банжиг 360 дахь найзуудаас тодорхой тоогоор санамсаргүй эрэмбэлэгдэн харагдах болно. Үзэж буй хүн эдгээр хүмүүсийн профайлыг шууд үзэх эсвэл блогийн эзний бүх найзын жагсаалтыг харах боломжтой байна.

Мөн Бичлэгүүд вижет ашиглаж буй хүмүүс шинэ нэмэгдсэн, их харагдсан бичлэгүүдийн жагсаалтаас гадна их сэтгэгдэлтэй бичлэгүүдийг жагсааж харуулах боломжтой болсон.

Та бүхэнд амжилт хүсье!

(Нийт: 60)