Блогдоо тусгай домайн нэр авмаар байна уу?

БлаБлаБла.BLOG.BANJIG.NET эсвэл БлаБлаБла.BBLOG.MN гэсэн хаяг хэн нэгэнд хэлэхэд төвөгтэй байна уу, нөгөө хүн тань мартчихаад байна уу! Тэгвэл энэ асуудлыг шийдэх нэгэн боломжийг бид нэвтрүүлж буйгаа танилцуулж байна.

Та одоо өөрийн домэйн нэрийг Банжиг Блогтойгоо холбон ашиглах боломжтой боллоо. Жишээлбэл би http://www.hujii.com гэсэн домэйн нэр аваад өөрийн http://hujii.bblog.mn блогтойгоо холбочихлоо. Тэгэхээр миний блогийг шууд http://www.hujii.com хаягаар үзэх боломжтой болж байна гэсэн үг.

Үйлчилгээний онцлог

  • Та өөрийн домэйн нэрээ Банжиг Блогтойгоо шууд холбох боломжтой
  • Банжиг Блогийн нүүр болон бусад хэсгүүдэд таны блог шууд өөрийн домэйн нэрээр харагдана
  • Домэйн холбосон блогууд тусдаа VIP Blogs гэсэн хуудсанд харагдана
  • Банжиг.Нээтийн нэвтэрсэн хэрэглэгчид таны блог дээр мөн нэвтэрсэн байна
  • Блогийн нэр домэйн нэр төстэй байх албагүй. Жишээ нь http://shaazgai.bblog.mn гэсэн блог байна гэж бодоход энэ блог руу http://www.burged.com гэсэн домэйн холбож болно.
  • Домэйн байхгүй хүмүүс шууд Банжиг Блог дээрээсээ домэйн худалдан авах боломжтой
  • Мэдээж таны блог тусдаа хаягтай болох нь тогтооход хялбараас гадна хүмүүст таны имижийг өөрөөр харуулах болно

Идэвхжүүлэх

Блогийн админ руугаа ороод Тусгай -> Домэйн холбох гэсэн рүү ороод зааврын дагуу идэвхжүүлнэ үү!

Үйлчилгээний хураамж

Энэ боломжийг ашиглахын тулд та жилийн бага хэмжээний үйлчилгээний хураамж төлөх хэрэгтэй болно.

1. Хэрвээ та өөрөө домэйн нэрээ худалдан авсан бол жилийн 20$ төлөөд өөрийн домэйн нэрээ Банжиг Блогтойгоо холбож болно.

2. Хэрвээ та хараахан домэйн нэр аваагүй байгаа бол шууд Банжиг Блогийн админаараа ороод домэйн худалдан авч болно. Энэ тохиолдолд үйлчилгээний хураамж дээр тухайн домэйн нэрний жилийн төлбөр нэмэгдэх болно. Одоогоор бид .com, .net, .org, .name, .info, .biz гэсэн 6 төрлийн домэйн нэрийг жилийн 19$-оор худалдаалж байна. Ойрын үед өөр төрлийн домэйн худалдаж авах боломжтой болно.

Жишээ нь та Банжиг.Нээтээс .com домэйн худалдаж аваад блогтойгоо холбох бол жилийн 20$+19$=39$ төлнө гэсэн үг.

Төлбөр хэрхэн төлөх

Энэ үйлчилгээний хувьд бид зөвхөн Банжиг Дансаар төлөх боломжийг санал болгож байгаа. Хэрвээ та дансандаа нэгжгүй бол http://my.banjig.net хаягаар орж шууд онлайнаар цэнэглэх, эсвэл Монгол дахь Hi-Fi болон Orange Records-ийн бүх салбаруудаар худалдаалагдаж буй Банжиг Картыг ашиглан дансаа цэнэглэж болно.

 

Та бүхэн санал хүсэлтээ бичиж үлдээгээрэй!

Нэмэлт мэдээлэл авах бол:

Утас: 462778, 91991695
И-мэйл: info AT banjig DOT net

http://banjig.net/docs/contact.html

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2008-11-10 18:44:11
өө за хэрэгтэй л эд бна даа амжилт
2. melkadies | 2008-11-10 18:56:06
mongo togrog tolhiim bol yahiimbee gesen kkkkkkkk
3. zamjim_ub | 2008-11-10 19:21:15
4. *NICE LADY* | 2008-11-10 19:24:48
zuv sanaa bna, amjilt husiii
5. TJ | 2008-11-10 20:23:26
Хаха сайн хүн санаагаараа гэж яг холбуулах санал тавьх гэж байсан чинь ааааль хэзийний үйлчилгээ нэвтрүүлцэн байна шд. Наадах чинь ёстой гоё шүү. За блог удахгүй ашгаа өгөөд эхэлхээр л холбуулийдаа. ямарч ашиггүй блог холбоод яахуудээ тиймээ.
6. Ганхүү | 2008-11-10 20:48:58
Гоё гоё банжигийнхаан энэ эрчээрээ яваад л байгаарай.
7. Nyamka | 2008-11-10 21:51:10
oo uul jinkhene blogchdo kheregtei ed shde naa chine kharin manaikhan yaakh yum boldoo hehe on garakhaar yamarch baisan bi kholbuulna aa sain ajillaj bna shuu zaluusaa oshoo iluug nebtruulkhiig khusey. Bayarlalaa
8. debe | 2008-11-10 22:07:24
ysn unetei yum ulam l shunaad bhiinmaa?
end chin bas pc meddeg heden hun n bhiin bn sht
bitgii bas arai teneg hun huurch bgaam shig bai l daa?
9. ZooGii | 2008-11-10 22:19:23
хэхэ. блогд домайн холбуулаад ч юу хийиэв дээ. тэртэй тэргүй мөнгөө төлөхийн бол нэг мөсөн гайгүй сайн сервер худалдаж аваад нэг мөсөн сайт хийхгүй юу. дэмий зүйл дэмий л байдаг байхдаа... хэхэ....
10. ZooGii | 2008-11-10 22:20:41
тэгээд 39$ болно гэдэг чинь бас нэг л бишээ...
11. Болд | 2008-11-10 22:58:18
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа хэрэглэгчиддээ баярлалаа.
Гэхдээ энд зарим нэг үл ойлголцох явдал гарах вий гэсэн үүднээс багахан хэмжээний тодруулга хийх хэрэгтэй байх.

1. Banjig.Net-ийн төлбөрт үйлчилгээний хувьд гарын таван хуруунд багтахаар цөөн хэдэн үйлчилгээ байдаг бөгөөд эдгээр үйлчилгээнүүд нь бүгд төлбөргүй хувилбартай байдаг тул хэрэглэгч өөрөө төлбөртэй эсвэл төлбөргүйгээр үйлчлүүлэх сонголт байдаг.

2. Banjig.Net нь хэрэглэгчдээ мэдлэг дутуугаар нь далимдуулан хуурах ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй бөгөөд цаашид ч ийм үйлдэл гаргахгүй. Харин ч Banjig.Net-ийн хэрэглэгчид мэдээллийн технологи, интернэтийн харьцангуй өндөр мэдлэгтэй байдаг тул ямарваа нэгэн шинэ үйлчилгээ гаргахад бидэнд урамтай байдаг билээ.

3. Блогд домэйн нэр холбох үйлчилгээний хувьд блог хөтлөгчид маань энэ үйлчилгээгээр үйлчлүүлэх эсэх нь тэдний сонголтын асуудал бөгөөд Banjig.Net-ийн зүгээс нэмэлт боломж л гаргаж байгаа асуудал юм.
Үнийн хувьд тухайн домэйн нэрийн үнэ (энэ нь зах зээлийн үнэ бөгөөд заавал Banjig.Net-ээс бус өөр газраас ч авах боломж нээлттэй) дээр үйлчилгээний үнэ нэмэгдэж байгаа. Үйлчилгээний үнэ мөн л зах зээлийн үнэ бөгөөд харьцангуй хямд байгааг дурдмаар байна. Та бүхэн энэ үнийг харьцуулж үзэхийг хүсвэл web hosting (үйлчилгээний үнэ нь яг вэб хостингийн үнэ биш хэдий ч баримжаа гаргах үүднээс оруулав) гэсэн түлхүүр үгээр хайгаад үзэж болно. Энэ түлхүүр үгээр хайхад http://webhostinggeeks.com/ гэсэн сайт гарч ирж байгаа бөгөөд эндээс хамгийн хямд нь сард $3.95 байгааг харж болно. Жилээр бодход 47,4$ болж байгаа бөгөөд бидний санал болгож буй жилийн 20$ үйлчилгээний төлбөрөөс даруй 27.4$-оор илүү байгааг харж болно.
12. LUXLUX | 2008-11-11 01:37:49
ooh yostoi aytaihan sanaa bnaa domain neree bodoj olj bgaad awnaa.
13. LUXLUX | 2008-11-11 01:41:26
.mn gedeg domain bhgui muu??? bii bolhiimu???
14. МОНГОЛХҮҮ | 2008-11-11 09:07:58
За хэрэгтэй хүндээ хэрэгтэй юм байна гэхдээ үнэ хөлсний хувьд зах зээлийн ханшнаас хэтэрхий өндөр байнаа...
15. Болд | 2008-11-11 10:58:54
.mn домэйний хувьд та өөрийн авсан домэйнаа холбуулж болно
16. Болд | 2008-11-11 11:08:57
Бас нэг зүйл дурдахад домэйнийг наад захын мэдлэгтэй хүн холбож болох iframe хэлбэрээр холбоогүй. Үүнийг та дараах жишээнээс харна уу:
http://hujii.blog.banjig.net/post.php?post_id=92458

http://www.hujii.com/post.php?post_id=92458
17. Битмин | 2008-11-11 11:09:02
За миний мэдэхийн Гоожуур сайт бол wordpress блог порталын яг энэ үйлчилгээг ашиглан хийсэн сайт байдаг.
Тэхээр хүн өөртөө хэрэгтэй үедээ хэрэглэх боломжтой үйлчилгээ гэж ойлгож байна.
Бүгд авах шаардлагагүй.
Харин
Шинэ боломж нээж байгаа нь блогийн хөгжилд хувь нэмэр болноо гэж үзэж байна.
18. TJ | 2008-11-11 11:24:58
Би нэг юм асууя. Миний блогийн домайн монголын нэг компаниас авсан. Тэгээд Домайн нэрний USER, Pass энэ тэр нь надад байхгүй . энэ тохиолдол холбочихож болох уу
www... blog.banjig.net, www....bblog.mn, www....org geed l 3 domain хаягтай байх утгагүймаа
19. cacharel | 2008-11-11 11:27:35
Загвартаа вижет нэмчэээд эсүүл байгаа нь устгаад хадгалах гэхээр еөөөөр болкуууен.
20. KULA | 2008-11-11 11:45:19
Домайн аа авчихсан хүн бол 20 доллараар Банжиг.нэт хост нь болж өгж /1жилийн/ байна гэсэн үг үү тээ?
21. KULA | 2008-11-11 11:45:54
Домайн аа авчихсан хүнд бол 20 доллараар Банжиг.нэт хост нь болж өгж /1жилийн/ байна гэсэн үг үү тээ?
22. yagtiimee | 2008-11-11 12:23:21
Мэдээлэл оруулсан бол харилцах хаяг, утасны дугаараа үлдээвэл их зүгээр байна да.
23. LUXLUX | 2008-11-11 12:25:38
hmm nadaa .mn domain bhguishd yahuu
24. yagtiimee | 2008-11-11 12:32:21
Миний ойлгосноор бол www.yagtiim.com гэсэн хаягтай болохын тулд 49 доллар төлнө гэж ойлголоо.

Тэгээд цаашаа жил бүр 20 доллларын хураамж төлөх юм шиг байна. Утсаа, эсвэл майл хаягаа оруулж болдоггүй юм уу?

Ажил төрөл явуулах гэж байгаа бол наад захын шаардлага хангахгүй, сонин юм бичиж байх юм. Энэ улсууд...
25. odbayar82 | 2008-11-11 14:40:52
unegui domain ni hamaagui deer yum bn
26. TJ | 2008-11-11 14:55:56
Тэгээд блог дээрээ гишүүд нь нэвтрэх хэсэгтэй. Админтай холбогдох хэсэгтэй (бичсэн захиа нь шууд тухайн админы майл хаягруу очдог)Байхад л албан ёсны вэбсайтуудаас ч нээх дутаад байхгүй дээ
27. Хүжий | 2008-11-11 16:56:39
Юуны түрүүнд энэ үйлчилгээ бол зүгээр л нэмэлт боломж юм. Энэ үйлчилгээ нээгдсэнээр одоо байгаа үнэгүй юмнуудын аль нь ч үнэтэй болохгүй. Харин илүү ихийг хүсэж буй хүмүүст л боломж олгож буй хэрэг гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

KULA: Тиймээ хэрвээ домэйнтэй бол жилийн 20$ төлөөд хост аваад блог хөтөлж байгаагаас ялгаа байхгүй. Та хэрвээ өөр газар хост хийгээд үнэгүй блог программ суулгалаа гэхэд зардал яаж ч бодсон үүнээс илүү гарна. Тэгээд та заавал техникийн мэдлэгтэй байх хэрэг гарна.

МОНГОЛХҮҮ: Зах зээлийн ханш гэдэг нь аль зах зээл бэ? Монголын уу, тийм бол энэ хэдийг үздээ

http://www.mobinet.mn/web.html
http://www.micom.mng.net/domain

Та бүхний мэдэх "ТОП" компаниуд яаж дамлаж байна.

Магадгүй та интернэтээс сайн хайвал жилийн 10$-аар .com домэйн худалдаж авч болно. Тэгэхдээ та заавал кредит картаар төлбөр төлнө, тэгээд домэйн тохируулахын тулд л бас л техникийн бага ч гэсэн мэдлэг шаардана. Бид энэ бүхнийг хялбаршуулаад жилийн 19$ гэж байгаа. Зах зээлийн гэж ярьвал энэ хямдхандаа орох үнэ.

yagtiimee: Тиймээ 49$ төлнө, тэгэхдээ манайхаас домэйн авах бол. Энэ төлбөрийг жил бүр төлнө.
Та 462778 утсаар манай ажил руу ярьж болно. Мөн дэлгэрэнгүйг http://banjig.net/docs/contact.html хаягаар үзнэ үү!

Тэгэхдээ та Hi-Fi ороод Банжиг карт аваад дансаа цэнэглээд тэгээд Блог админ руугаа ороод домэйнээ сонгоод, захиалаад үүнд ердөө хэдхэн цаг л орно.

TJ: Домэйн авсан компанидаа Name Server-ийг нь солиулах гэсэн юм.

ns1.geodns.net
ns2.geodns.net

гэсэн хаягуудаар солиод өгөөч гэхэд болно.

LUXLUX: .mn домайн та Датаком компаниас шууд авч болно. Блогийн админаар шууд захиалах боломж удахгүй нэмэгдэнэ. Мөн .us гэх мэт өөр олон домэйн нэмэгдэнэ.
28. zamjim_ub | 2008-11-11 17:13:44
50$ bolchuul holbuulj uznee hee hee
29. Хүжий | 2008-11-11 17:42:44
Сайхан санаа байна.
30. cacharel | 2008-11-11 17:44:05
Вижет нэмчээд хадгалах гэхээр болкуу бээштээээ.
31. Хүжий | 2008-11-11 17:49:46
cacheral:

Дараах мэдээллүүдийг өгнө үү!

1. Блогийн хаяг
2. Ямар вижет нэмэхэд ийм алдаа гарсан
3. Стандарт загвар хэрэглэж байгаа юу, хэрэв үгүй бол загварын HTML кодыг хэрхэн зохиосон бэ?
32. cacharel | 2008-11-11 17:56:13
http://cacharel.blog.banjig.net/

Вижет устгах эсүүл нэмэх гээд хадгалах дархаар тэр хадгалах товч еөөөр ажилкуу байна.

Загуур хөрвүүлж өгсөн хүндээ хэлсэн л дэ. Тэрний ашгилжаагаа бас болкуу байна гэж хэлсэн.

Тэгээд бас шинэ сэтгэгдэл бичсэний бичлэгний гарчиган дээр маузааа аваачхаар хэний блог гэдэг нь гархаа больцон нь онцгүү байна ааа. Тэрийгээ буцаагаад гаргадаг болгочууул.
33. Наргил | 2008-11-11 18:05:22
Шинэ сэтгэгдэл бичсэний бичлэгний гарчиган дээр маузааа аваачхаар хэний блог гэдэг нь гарахаа байцан нь онцгүй юмаа.хэзээ харагддаг болгох вэ?
бас I pod захих гэсэн юм.хэнтэй холбоо барьж хэрхэн захиалах вэ?
34. jaja | 2008-11-11 18:57:39
хүүе нөгөө вижет нэмэх гэсэн чинь хадгалагдахгүймаа яах у
35. KULA | 2008-11-11 19:14:42
Аан тэгүүл бага зэрэг давуу эрх /хост талаасаа/ олгох боломжтой юу. Жишээ нь бага хэмжээний зургаас өөр пайл хуулах ч юмуу?
36. TJ | 2008-11-11 20:37:51
Баярлалаа Хүжий.

Куламаа заавал тэгж сервер энэ тэр авч яах гээд байгаа бээ. 2 уулаа ингээ л сайхан банжигдаа халтайгаад л байжийя өө. . Бүр их хэмжээний ашиг хөөж ашигийн төлөө зөвхөн тэр вэбээрээ амьдрах гэж байгаа л бол сервер энэ тэр авч вэб хийхгүй юу дөө.
37. ZooGii | 2008-11-11 22:14:34
хэхэ... за за ямарч л байсан шинэ сонголт байх нь байхгүйгээс л дээр шдээ. Шинэ жил дөхжийн SALE болохын нь хүлээнээ. кэкэ...
38. LUXLUX | 2008-11-11 23:06:22
neeree tiim yanz buriin gants hoyor dawuu yum bhuu??? teguul ch buur bashiilaa
39. .::King Mathers::. | 2008-11-11 23:36:05
dajgvi sanal bnaa
40. Moonrider | 2008-11-11 23:50:32
Daraa neg bayjihaaraa neg domain hudaldaj avna aa. Ter boltol yag yamar ner songohoo bodoj baiy.
Avchihval ch yanztai shuu.
41. ТИ ЖИ ЭС | 2008-11-12 05:39:44
oo bayarllaa neg tajgui domain aviy daa gehde nadan banjig negj oldohgui mungu yaj uguhuu medehgui bn shuu.erdenet-d banjig kart baidaguu
42. Хүжий | 2008-11-12 09:07:52
KULA: Тийм боломж олгох болно. Жишээлбэл Flash болон бусад зарим нэгэн файл upload хийх гэх мэт.


ТИ ЖИ ЭС: Улаанбаатарт байгаа хэн нэгнээр Карт авахуулаад дугаарыг нь авчихаж болно. Эсвэл http://my.banjig.net хаягаар ороод шууд дансаа ХААН банкны гуйвуулга, эсвэл банкныхаа картаар цэнэглэж бас болно.

НАРГИЛ: Блогийн нэр биш бичлэгийн гарчигийг нь чухалчилдаг болгох гэсэн санаагаар тэгсэн юм. Хэрвээ та бүхэн хуучнаар нь байлгахыг хүсээд байвал өөрчилж болох байхаа.
43. TJ | 2008-11-12 12:57:04
Хүжий би бас нэг заваарсан юм санал болгоёоо. www.bblog.mn дээр нэмэлт бүх блогуудыг үсгийн дарааллаар харуулсан нэг булан нээчихвэл ямар вэ. жишээ нь дээд хэсэгт Англи цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулаад "A" үсгэн дээр дарлаа гэж бодоход "A" эхэлсэн бүх блогууд гарах жишээний. Тийм юм байхгүй болохоор одоо ямар блогууд байдгыг ч мэдхээ болиллоо шдээ .
44. Битмин | 2008-11-12 13:16:39
Энэ мэт 10.000-н блогчны санааг тусгана гэвэл Блог нүүр сарампай болж дуусна.
45. Нүүдэлчин | 2008-11-12 16:39:07
МН ӨРГӨТГӨЛ АВМААР БАЙХ ЮМ. ЭСҮҮЛ ДОМАЙН НЭРЭЭ АВААД ТАНАЙХААР ХОЛБУУЛАХ УУ?
46. Хүжий | 2008-11-12 17:38:24
.mn өргөтгөл авах боломжтой болсон. Тэгэхдээ жилийн төлбөр нь 49$ байгаа. Энэ нь .mn домайн угаасаа үнэтэй байдагтай холбоотой.
47. KULA | 2008-11-12 19:01:57
Хэхэ ТЖМАА яахуудээ хэрэгтэйшд. Ядаж л .txt файл хуулаад блог код түгээж болно. Өөр газараас татаж авахгүйгээр дарангуут код харагдана гэсэн үг ш д. Мөн саян Хүжий ахын хэлсэн флаш хуулах хэрэг гардаг л юм.

Хүжий ахад баярлалаа. Тэр холбоос дээр дарахаар блогын нэр гардагыг алга болгосон нь тун зөв. Блогчид бүгд тэгш эрхтэй байх хэрэгтэй. Түүнээс биш эхэлж биесээ таньдаг болсонууд нь ч юмуу, эсвэл таньдагууд нь бие биенийхийгээ уншаад өөр блог байвал тойроод гардаг. Энэ мэтчилэн шинээр бичигсэд нь уншихгүй байна гэж урам хугарч бичихээ больж байгаа тал ажиглагдаж байсан.
48. KULA | 2008-11-12 19:03:00
миний авах гэсэн домайн алга байна ий ий ий... .мн дээр л байна. .мн үнэтэй юмаа ий ий ий...
49. Хүжий | 2008-11-12 22:09:05
Зарим домэйн нэмэгдсэн. Тэгэхээр яг одоогийн байдлаар дараах домэйнуудыг шууд Банжиг Блогийн админаасаа худалдан авч болно.

.com - $19
.net - $19
.org - $19
.biz - $19
.info - $19
.name - $19
.mn - $49
.tv - $39
.mobi - $29
.cc - $29.
.ws - $16.
.bz - $29
.asia - $29
.me - $39

Тэгэхээр эдгээрээс боломжтой эсэхийг бас шалгаад үзээрэй.
50. TJ | 2008-11-12 23:12:04
Хаха ий ий гэдэг Куламагийн авах гэсэн хаягууд олдохгүй байна уу хаха. Надад ч гэсэн олдоогүй org гэдэг муу халтайсан юм л үлдсэн байгаамдаа. за тэгээд Домайнуудаа эртхэн авцгаагаарай хүмүүсээ. цаг хугацаа өнгөрөх тусам л домайны тоо багассаар эцэст нь хамгийн гачин гачин нэрнүүд нь л үлдэнэ шүү. Тэгээд Куламаа шиг Ий ий гээд л сууна шүү
51. LUXLUX | 2008-11-13 02:01:58
yostoi iin iin ene .mn yamar unetein ve hamgin unetei ni yum bshd tegeedch goyol.mn geh gesen chin ali hediin bjiidag bshd goyol.com ch bas bhiin zaza balarsiin odoo yanaa
52. LUXLUX | 2008-11-13 02:20:53
ter VIP blog gej yu baidag ve??? Bichleguud mani banjigiin ontsloh bichlegt bainga garaad baih yum bish biz hehe tegwel ch buuuuuur bashiilaa! thanks!
53. leo | 2008-11-13 02:59:18
bi hudaldaj avnaa goy ner bodoj oloothii
54. anjigai | 2008-11-13 12:56:37
Гоё л болж дээ. Мөнгөтэй болжуугаад авнаа.
55. Болжмор | 2008-11-13 13:25:23
Баярлалаа та бүхэндээ...үргэлж дэмждэг шүү...улам их амжилт хүсье
56. embi | 2008-11-13 13:29:02
Тэгж байгаад авнаа.

Ер нь хөдөө байдаг мань мэт нь яах юм бол. mn-49, өөр бусад нь 19 $ байдаг нь яаж байгаа юм бол. ойсонгүй.
57. Хүжий | 2008-11-13 15:22:57
anjigai.com, boljmor.com домэйнууд ажиллаж эхэлсэн.
58. Хүжий | 2008-11-13 16:43:17
tsolmon.com домэйн ажиллаж эхэллээ. Баяр хүргэе!
59. Битмин | 2008-11-13 16:45:09
mn гэдэг нь орон утгийн тусгай домайн гэдэг утгаар илүү үнэтэй байдаг юм билээ.
Жишээ нь Английн uk, Солонгосын co гээд ирэхээр манай мн-тэй ойролцоо үнэ гарч ирнэ.
60. ZooGii | 2008-11-13 22:41:49
zoogii.com авцан гэж байна лээ. харамсалтай юмаа... уул нь авъя гэж бодож байсын. одоо мөнгөө цуглуулаад MN авахаас.
61. seegi06 | 2008-11-14 06:05:58
dansandaa mongo bn yaj abah um be aiiin help me
62. Cash_59 | 2008-11-14 10:44:22
Бусадтай санал бодлоо солилцох сайхан боломж олгосон Банжиг нээтэд их баярлалаа. Би блогоо нээсэн гэвч дотор эд ангиудаа сайн хийж амжаагүй байна.Шинэ цэрэг учир мэдэхгүй зүйл их байна туслаарай.
63. bi_oogi | 2008-11-14 16:14:47
bi blogiin talaar sain medehgui l dee but odoonoos sonirhoj l bna deer ubs tv-eer garaad bsan ah hen bilee sain sanahgui bna a tuunii yarlltslagiig uzeed blogoor oroldoy gej bodloo sonirholtoi sanagdaad zuwluguu awmaar bna hen negnees eswel awah shadlagagui yum bolow u yu ch gesen nadad zarim meduushtei zuiliig helj uguurui my hayg ru. please wait. members
64. mootsoo | 2008-11-18 23:53:42
arai l unetei yumaa. iim une tolohguin tuld hun blog needeg gej bi uul ni boddog yum. daanch tiim bish bololtoi
65. mn_naka | 2008-11-21 06:34:59
HOE BI NEG YM SANAL BOLGOH GESIIN YU GEHEER TER DOMIAN BOL BOLJ BNAA BI TERIIG ASUUH GEJ BSAN MON MAIL HVRTEL YAVUULSAN BANJIGRU
GOL-BI OORIINHOO BLOG-IIN ZAGVARTAA L SANAA ZOVJ BN YU GEHEER 2 BAGANTAI TIIM ZAGVAR TAVIJ OGOOCH BANJIG.NET- EN TEND HTML BGA YMAA GOL ZAAVAL HTML-EER GEHEER NAD SHIG MEDLEG TARUU HED HVN OILGOHOO BAIGAD EHLEED BNDAA TIIM BOLHOOR 2 BAGANTAI BOLCHBOL HVSEH ZVIL ALGADAA NADAA YAG EN SHIGEDD BIGET-EE 2 TALDAA HVSSNEEREE BAIRLUUDAAD L HEHE --------- HERVEE TIM BOLVOL BI DOMIAN SHUUD AVNAAAAAAAAA OO BAS GISHVVDIN BVRTGEL HIIH YM BN LOL ENE TALAR ZALHUURAHGIV ZAAJ OGOH HVN BAIVAL TUSLAACH MGL_NINJA@YAHOO.COM -WWW.RIMET.BLOG.BANJIG.NET-MY BLOG

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!