my life

2 сарын 18, 2009Бичсэн amore бичсэн.
Бүлэг: 1.

хэрэвзээ зүрх сэтгэлийг онгойлгон харж болдогсон бол миний зүрх лав дотроо тогтож ядан дэвхэрч суугаа нь дамжиггүй.
Хүнд өөрийгөө хорьж чадахгүй юм гэж үгүй лдээ, гэвч хорих тусан улам шунан тэмүүлах гайхалтай зөрүүд гажиглал бий.
Би энэ амьдралдаа юу хийх бол, яаж эртхэн амжилтад хүрэх вэ, хайртай хүнийг яаж дотроосоо сугалан мартагнах вэ гээд асуултууд дүүрэн.
тэр ч бүү хэл өнгөрсөнд болсон гайхамшигт хийгээд гунигт, зарим нь ичмээр, санаа зовмоор бахархмаар гээд олон төрлийн дурсамжуудаар сэтгэл хөглөгдөн ирээдүйд юу болох бол хэмээн санаашруулна.
Миний амьдрал бөгөөс адал явдалгүй мөртлөө адал явдал нууцаар дүүрэн амьдал юмсанж.

0 сэтгэгдэл.

HB A!

2 сарын 6, 2009Бичсэн amore бичсэн.
Бүлэг: холимог.

Өнөөдөр зохиолч Аюурзанын төрсөн өдөр юм байна.
ФБ дээр байдаг ч гэсэн мэндийг энд хүргэчихье.
Сайн шүлэг бичдэгт нь талархдаг.
Төрсөн өдрийн мэнд хүргэе!

0 сэтгэгдэл.

Tуйлширсан носталжиа

1 сарын 30, 2009Бичсэн amore бичсэн.
Бүлэг: Би бодлоо.

Хvн голдуу өнгөрсөнөө нандигнаж, ирээдүйг  зүхэх төлөвтэй байдгаа гэж Ц.Хулан хэлсэн байсан. Цаг хугацаа өнгөрч өөрийн бие дэхь өөрчлөлтийг ажиглаад байх тусам би үүнтэй нь санаа нийлж байгаагаа мэдрэх боллоо.
Өчигдөр тодхоон санадаг байсан уржигдрын дурсамж минь өнөөдөр оюун ухааны цаад үрчлээн дундаас бүдэгхээн сүүмэлзээд эхлэнгүүт маргааш нь бүүр ор тас мартахаас айхдаа дурсамжийг минь өмлөн цөлмөн хулгайлан одож буй цаг хугацааг үзэн ядна.
Тэртээд өнгөрүүлсэн өдрүүдийн саараасаа сайн нь илүү шигшигдэн дурсамж болон үлдээд, угтан ирэх маргааш минь тэр өнгөрсөний хаана нь ч хүрэхгүй байгаа мэт худлаа мэдрэмж төрнө.
Өнгөрсөнд өдөр бүхэн сайхан байсан юм шиг, маргааш нөгөөдөр хувь хувиар дордон байгаа мэт хуурмаг носталжиа сэтгэл сэмэлнэ.
Үнэндээ бид чинь өдөр өдрөөр өсөн дэвжиж яваа хүмүүс бусуу, үгүйдээ гэхэд өсөн дэвжихийг цаг хором бүр хичээн ядаж өчигдрийнхөөсөө сөөм урагшилсан зайндаа олзуурхан маргааш тохой урагшлахын төлөө мацаж яваа биш билүү?
Хэрвээ үнэхээр чиг энэ амьдрал хэрэг алгаа, өнгөрсөнд би ямар хувь илүүтэйгээр амьдарч байж вэ хэмээн санаа алдан шанаа тулж суугаа хүмүүн яг энэ мөчид байх ахул–
Өөрөөсөө яг энэ асуултыг асуугаад үз.
*Хэрвээ миний амьдрал үнэхээр дээрдэх биш дордсон юм бол, би одоогийнхоо амьдралд өмнөх шигээ сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа бол одоод олсон бүхнээ орхиод өнгөрсөн рүүгээ буцья болохуу???*
заа тээр…. яаж ч бодсон эргэлзэж байгаа биз.
Тиймээ бид чинь урагшлаад л байгаа шүүдээ. Гэвч эзэн нь ойшоож үзэхгүй байгаа ололт амжилт юyны хэрэг байх билээ?
Тиймээс чамлахаар чанга атга гэгчээр бид үүнээс ч дор байдалд байж болох байсан шүүдээ хэмээн өөрсдөд минь олдсон өнөөдөр, өөрөө би бүтээж яваа маргаашаа үнэлье. Өнгөрсөнд юм болгон төгс байгаагүй. Тэр бол туйлширсан  носталжиа.

0 сэтгэгдэл.

Nothing is eternal, neither temporary…

1 сарын 30, 2009Бичсэн amore бичсэн.
Бүлэг: холимог.

эргээд блогтоо хүрээд ирлээ.
консистэнси гэдэг юм надад угаасаа байдаггуй болохоор Блог бичихдээ ч гэсэн ялгаагүй. нэг үе бичлэгийг бөөндөөд л. харин заримдаа сар жилээр алга болох жишээтэй. Шалтгаан нь тун энгийн, заримдаа надад блог гэгч өөрийн ертөнцөд дотоод хүнээ дэлгэн суух нь кайфтай байдаг бол заримдаа зүгээр л блог бичихийн утга учр-г ойлгохоо больчдог… гэхдээ ахиад л нотинг из этэрнал, нэйдэр тэмпорари. Тиймээс хүссэн үедээ бичээд хүсэлгүй үедээ шагайх ч гүй байх тийм л найдваргүй блогчин ажгуу би.

0 сэтгэгдэл.

Амралтаа тэмдэглэж…

10 сарын 23, 2008Бичсэн amore бичсэн.
Бүлэг: Єдрийн тэмдэглэл.

Амралт эхэлсэнийг тэмдэглэж өчигдрөөс хойш 14 цаг унтав. Босож ирчээд Сергеи Бодровын Монгол киног үзчээд тэрнээсээ үндэслэж блогтоо лааг урт сэтгэгдэл бичээл зураг хөрөг тавиад байсан, устгагдчихлаа. Үнэндээ уур хүрээд хэлэх ч уг олдохгуй гар кэебөард олохгүй л байна, гэхдээ шарандаа дахиад бичнээ, тэхээс нааш гол харлаад давчдаж үхлээ.

Сергеи Бодров-Монгол

 

 

 

(more…)

2 Сэтгэгдэл.

Америк маягийн амралт

10 сарын 23, 2008Бичсэн amore бичсэн.
Бүлэг: Єдрийн тэмдэглэл.

 

хамаагүй олныг нуршиж сараачаад яахав зүгээр хэлэх гэсэн санаагаа зургаар илэрхийлэд тайлбарлаад явчдиймуу дөө

Амралтын орой Эвэнү Кю хамтлагийн хошин хүүхэлдэйн жүжиг маягийн юм үзэв.

Америк ишигнүүдээ гэж..царай муутай наасан:))

Пони ..нээх тугал шиг ч юм шиг хөөрхөн амьтан

мэдээж хулууны ургацын баяр харах гэж очсон хүн чинь хулуу авалгүй яахав…

***                       ***                    ***

 Охаёо  явж маrching band тэмцээнийг үзсэн. 

 

0 сэтгэгдэл.

Нипонь гэдэг хүний нийтлэлд бичсэн шүүмжлэл

10 сарын 1, 2008Бичсэн amore бичсэн.
Бүлэг: Би бодлоо.

 

Өөрт нь өөрөөр яаж дамжуулахаа мэдэхгүй өөрийнхөө навсгартаа сараачаад үлдээчихлээ.

 

Уул нь их сайхан сайхан хүмүүстэй учирч уулзаж сайхан сайхан агуулгатай ярилцлагууд хийсэн байх юм. Гэхдээ болж өгвөл нийтлэхээсээ өмнө зөв бичих дүрэм хийгээд найруулгын алдаагаа хяначихаж байвал зүгээрсэн.
Зөв бичих дүрмийн алдаанууд:
нэг дүгээрт, тогоочын, хоногын,академи,Романтик(өгүүлбэрийн дунд томоор эхлэсэн)
Найруулгын алдаанууд:
-Дараалсан хоёр зэргэлдээ өгүүлбэрт нэг үгийг давтсан байна(харин харин)
-60 хоногийн авто аялалыг хаагуур хийгээд явж байгааг цухас дурьдаж өгөх хэрэгтэй шүү дээ.Монголд 60 хоноод явж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна.
-Эрэгтэй хүн мөртлөө хатан хаан байдаг нь юу вэ?
-Тэр Монголоос олсон чухал ногоо нь юу байсан юм бэ? Түүгээрээ гарчиг болгон уншигчдын анхаарлыг татсан атлаа яг ярилцлаган дотроо тэр ногооныхоо нэрийг ч оруулаагүй дуусгасан байх юм.. гэх мэт алдаа маш олон байна. Ганц ярилцлага гэхэд арай л дэндмээр байх шиг. Хатуу шүүмжилсэн бол уучлаарай. Аялгуу сайхан монгол хэлээ аварч явах хүмүүс нь энгийн иргэд бидний үүрэг. Тэр тусмаа өөрөө олон хүмүүстэй ярилцлага хийдэг мэргэжлийн эсвэл сонирхогчийн тодорхой түвшинд эдгээрийг олны хүртээл болгодог хүн шиг санагдсан учраас үнэнч уншигчийн зүгээс бяцхан шүүмжлэл бичлээ. Нэг ч гэсэн бичигч түвшин ахиж байгаасай гэж хүссэнээс өөр санаа агуулаагүй юм шүү. Шударга шүүмжлэлээс төгс төгөлдөр төрдөг.
Амжилт хүсье,
Аморэ

5 Сэтгэгдэл.

Өсгийнд дургүй эмэгтэй хүн бий гэж үү?

10 сарын 1, 2008Бичсэн amore бичсэн.
Бүлэг: холимог.

null
*Викториагийн нууц*ийн танилцуулгийг харж байгаад өөртөө таалгдсан өрөөлийн сонирхох магадлалтай хэдэн гуталны зураг оруулаад тавичихлаа.
Дуртай юм болохоор кэцүүмөө:)) (more…)

4 Сэтгэгдэл.

Хамгаалагдсан: асуултын цуглуулга

9 сарын 30, 2008Бичсэн amore бичсэн.
Бүлэг: Єдрийн тэмдэглэл.

Бичлэг нууц үгээр хамгаалагдсан. Харахын тулд нууц үгээ доор оруулна уу:


Сэтгэгдлүүдийг харахын тулд нууц үгээ оруулна уу

On tsagiin terteed

9 сарын 27, 2008Бичсэн amore бичсэн.
Бүлэг: шүлэг,уран зохиол.

Орчлон хорвоогийн олноос онцгой хэмээн биедээ омгорхож
Оч үсэргэн цахь хаялсан онгон залуу нас минь мандтугай!!!!
Тэртээ он цагийн эрхинд утасны учиг зангидан имэрч суугаа
Тэнхээ алдсан буурал эмгэн хэзээ нэгтээ би байх болов уу..
Тунамал зүс,охин аалиа зурганд үлдээгээд мөнхрүүлсэн
Тураг хонь шиг атигар жаахан эмээ болох болов уу
Бүжгийн тайзнаа бүхий л шөнөжин товшиж өнгөрөөсөн өсгийт шаахайгаа
Булангийн шүүгээнд хурааж хадгалаад хааяа нэг гаргаж хардаг
Буцаж ирдэггүй  амидралын хүрдийг зугуухан эргvvлж яваа
Бусдад хоргүй өөртөө гэмгvй буурал үстэн болох юм болов уу?
Наргиж зугаалж наадаж инээж явсан залуу нас минь
Надаас бусдад нь аажим аажмаар мартагдсаар
Насаар минь гоёсон тэр л гэрэлт өдрүүдийн дурсамж
Найраг шулэгт минь,гэрэл зурганд минь л инээмсэглэн хоцрох буй за.

Дуу хуур эрч хүчээр жигүүрлэсэн гэгээн өдрүүд минь
Дураараа жиргэж дурлалд согтсон гэрэлт шөнүүд минь
Дутуу сэтгэж омог бардамнаж зөрүү хийсэн алхамууд минь
Диваажин хүртэл ойрхон санагдсан хийрхэлт цаг үес минь

Ихээсээ бага руу эргэж тоологддог он цагийн урсгалаар
Эхлэл хийгээд төгсгөл нь тодорхой эгэл хүмүүний жамаар
Энгэр газрийн цэцэг шиг гандаж дуусах залуу нас минь
Эрвээхий заяатай төрсөн бол шатаж дуусах тавилан минь…

2008.09.26 ,Индиана,АНУ

1 сэтгэгдэл.

Хуучин »

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2009 Дэлхий.нэт