Өнөөдөр би ганцаараа шинэ жилд явна

Шаал муухай байна. Гавын ганцаараа. Надтай хамт явах хүн байвуул gump тай яриад нэрээ хэлээд миний утсыг аваарай...хэхэ

Өөдөө: Секс бол уран зураг
2006.12.19-нд хийжээ.
  Өөдөөтэй зөвхөн хайрын тухай ярилцлаа. Жүжигчин, дуучин, хөтлөгч, бас яруу найргийн номоо гаргаж амжсан авьяаслаг, залуухан бүсгүйтэй юу эсийг л ярилцмаар санагддаг. Гэхдээ энэ удаа түүний хайр дурлал, үнсэлт, секс гээд магадгүй амьдралынх нь хамгийн нандин сэдэв рүү өнгийхөөр шийдэв. Өөдөө ч татгалзаагүй.
Секс бол уран зураг. Тэр яг л бусдаас өөрөөр сэтгэж чаддаг шигээ сексийг сонирхолтойгоор дүрсэлсэн байгаа биз. Харин Өөдөөгийн анхны хайр, Өөдөөгийн анхны үнсэлт хаана үлдсэн бол… Мэдээж, цааш нь унших юм бол та энэ тухай та мэдэж болно.   -Хайр гэж таны хувьд юу вэ?
-Хайр гэж хайр л юм даа. Юутай ч зүйрлэж болохгүй. Зүгээр л хайр. -Ингэхэд та тэр зүгээр л хайраа амталж үзсэн үү?
-Хайрыг амталж үзээгүй хүн байдаггүй ш дээ. Мэдээж үзэлгүй яахав. -Тэгвэл анхны хайрын чинь амт ямар байсан бэ?
-Анхны хайр гэж тодотгохыг хүсэхгүй байна. Нуулгүй хэлэхэд амттай амттай байгаагүй ээ. Тэгэхээр би жинхэнэ хайртайгаа учраагүй юм байлгүй.
"Өөдөө: Секс бол уран зураг" цааш унших »
Би дурламтгай, бас романтик залуу
Хошин урлагийг телевизийн урлагтай хослуулж болох эвлэг санаа олсон. Түүнийгээ хэнд ч гологдохооргүй туурвиж яваа залуу уран бүтээлчдээр “TV Coctail” хамтлагийг нэрлэж болно. Тэгвэл гадаад төрх, зан байдлаараа бусдад яг л жаахан хүүхэд шиг дотно сэтгэгдэл төрүүлдэг Цоомоо “TV Coctail”-ийн залуусын хамгийн чухал хүнд тооцогдох нь мэдээж. Гэхдээ хүн болгоныг инээлгэж, эсвэл хүн бүхэнд өхөөрдүүлсээр явдаг насанд хүрсэн Цолмонбаяр гэдэг залуу хайр дурлал, сексийн талаар ямар бодолтой явдаг бол….Хамтдаа сонирхоод үзье.    
"Би дурламтгай, бас романтик залуу" цааш унших »
Л. Энх-Амгалан: Би этгээд хавтастай, тоосонд дарагдсан ном байх байсан
2006 оны 9 сарын 27нд хийсэн ярилцлага байна даа. Миний гэр сэтгүүлд ажиллаж байхдаа. За тэгээд саяхан болтол энэ ярилцлага маань Ардын эрх сонин, Metro music сэтгүүл энэ тэрт хэвлэгдсэн байгаа даа...
    Б.Галсансүхийн шүлэгт гардаг шиг “Өрөө хөлслөгч, өрөнд баригдагч, гэнэт гуниглагч, муухай аашт, сайхан зант, үрэлгэн загнагч, өмд худалдан авагч, ханиад хүрэгч, хааяа найрлагч, ухаангүй дурлагч, шуугиан таригч, чимээгүй амьдрагч, шинэчлэлийг гүйцэтгэгч, уламжлалыг судлагч, мөн идиалист, шөнө зүүдлэгч, сахлаа хусагч” хүнтэй цөөн хором хөөрөлдсөн юм. Түүний байгаа байдал нь дотоод ертөнцийнх нь сүүдэр гэлтэй. Эрхэм уншигч та бүхэнтэй уулзуулах гэж байгаа хүн маань Нисванис хамтлагийн ахлагч Амгаа биш харин монгол улсын иргэн Энх-Амгалан гэдэг залуу юм. Бидний бэлтгэсэн халуухан яриаг сонирхохоосоо өмнө хүйтэн ундаа дэргэдээ тавиад, сууж байгаа газраа эвтэйхэн шигдчихээрэй.
"Л. Энх-Амгалан: Би этгээд хавтастай, тоосонд дарагдсан ном байх байсан" цааш унших »
Anton Mosimann: Хайсан хүнсний бүтээгдэхүүнээ Монголоос олж авчихаад их гайхсан шүү

         Дэлхийн шилдэг тогооч Монголд айлчлаад буцлаа. Тэр зүгээр ч нэг шилдэг тогооч биш, дэлхийд нэг дүгээрт бичигддэг хамгийн сайн гэх тодотголыг зүй ёсоор хүртэх эрхтэй алдарт тогооч. 50 жил тогоочын үүрэг гүйцэтгэж, амтат хоолоороо алдаршсан хүнийг хатан хааны одонгоор шагнадаг. Харин Anton Mosimann Obe хоёр ч одонтой. Анхныхаа одонг 28 настайдаа хүртсэн гээд бодохоор түүний чадварыг маш өндөрөөр үнэлжээ.
"Anton Mosimann: Хайсан хүнсний бүтээгдэхүүнээ Монголоос олж авчихаад их гайхсан шүү" цааш унших »
Г.Хантулга: Гэрээслэл үлдээх шаардлагагүй том зүйл хийчихсэн байхад хүссэн хүсээгүй дурсагдана гэж
Дэлгүүрт, интернет кафед, эсвэл хаа нэгтээ эм пи тоглуулагчаараа дуу сонсож байхад голоор нь “Хантулга дот ком” гэж  тамгалсан байх ямар онцгүй сонсогдоно гээч. Заримдаа бүр олон дахин сонссон дуугаа “Хантулга дот ком”-той нь хамт цээжилчихдэг. Заавал Hi-Fi орж дуртай дуучин, хамтлагийнхаа СD худалдаж авалгүйгээр интернэтээс үнэгүй  татаад авчихаж болох энэхүү боломжийг Г.Хантулга гэгч залуу бидэнд олгодог.
"Г.Хантулга: Гэрээслэл үлдээх шаардлагагүй том зүйл хийчихсэн байхад хүссэн хүсээгүй дурсагдана гэж" цааш унших »
Дизайнер Н.Соёлмаа: “Би сая доллартай болмоор байна”
Түүнтэй ярилцахад үнэхээрийн түвэгтэй юм. Лав л миний ярилцлага хийж байсан бусад хүмүүсээс бараг хамгийн түвэгтэй нь. Магадгүй бас хамгийн сонирхолтой нь.
Тэр хэд гуравхан үг хэлээд л босоод явчих юм. Одоо болоо, гүйцээ. Би ажилтай байна. Үгүй ээ, чи чинь яасан хүний үг ойлгодоггүй юм бэ? Завгүй гээд байхад чинь хүн шалгаагаад зогсох  юм... гэсээр буцаад хүрч ирнэ. Ингэж хэлэх тусам нь цаашаа ярилцах хүсэл улам төрж явмааргүй санагдахыг яана.
Угаасаа л түүний араншин гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй. Харин ч бүр яг өөрийнхөөрөө байдаг түүнд алга ташмаар санагдсан.
Сайн таньж мэдэхгүй хүмүүс “муухай ааштай” гэж эндүүрмээр түүний хэтэрхий шулуун байдал, үг үйлдэл нь бусдын сонирхлыг бүр ч ихээр татдаг бололтой. 
Хувцас хунартай хориод жил ноцолдсон гэж өөрийгөө тодорхойлох түүнийг мэдээж дизайнер Соёлмаа гэдэг. аптаун сэтгүүлийн анхны дугаарт зориулан хийж байсан ярилцлага маань энэ байна даа...
"Дизайнер Н.Соёлмаа: “Би сая доллартай болмоор байна”" цааш унших »
Ганбуш: Ээж, аав нь хүүхдийнхээ бичсэн мессежийг уншдаг ч болоосой. Ухаан алдаж унана даа
Таны дор дэлгээстэй байгаа ярилцлагыг Ганбуштай хийсэн юм. Түүнийг яаж ч тодорхойлмоор юм дээ. Манин л гэх юм уу хаашаа юм. Бусдад ойлгуулахын тулд хэрхэн танилцуулахаа мэдэхгүй юм. Гэхдээ миний чин сэтгэлээсээ хүндэлж явдаг хүмүүсийн тоонд зайлшгүй батгдаг хүн байгаа юм. Өдрийн хоолны цагаар гэнэт тааралдаад, кофе уунгаа ярилцаж сууснаа ийнхүү буулгалаа... Майл хаяг: anu8bush@yahoo.com
Утасны дугаар: ...... нууцаллаа...
Сүлд тоо: 8
Ээлтэй өнгө: Шар
55 настай, арслангийн орд
Биеийн харьцаа: 90:60:90

-Амьдрал хэр байна даа. Юмны үнэ өсөөд баллаж байна ш дээ?
-Өөрөө өөрийнхөө орчинд л сайхан амьдарч байна. Хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй.
-Яриагаа ямар нэг гоё үгээр эхэлье. Тэмдэглэлийн дэвтэрний чинь хавтасан дээр нэг үг бичээстэй байдаг даа. Тэрийгээ уншаад өг?
-“Маргааш үхэхгүй юм шиг зүтгэ
Хэзээ ч үхэхгүй юм шиг амьдар”. Энэ миний хэлэх дуртай үг байгаа юм. Хэлэх дуртай ч гэж дээ ер нь амьдралынхаа өдөр бүрийг би эхний өдөр шиг өнгөрүүлэхийг хичээдэг.
-Эхний өдөр шиг гэдэг нь ямар утгатай юм?
-Ямар байхав дээ. Өдөр болгон маргаашийнхаа эхлэлийг тавьж амьдрах. Хятдууд чинь маргааш үхчихэж магадгүй гээд аягатай будаагаа хоослоод унтдааг юм гэнэ лээ. Тэдэн шиг дорой араншинтай баймааргүй байна.

"Ганбуш: Ээж, аав нь хүүхдийнхээ бичсэн мессежийг уншдаг ч болоосой. Ухаан алдаж унана даа" цааш унших »
ВХ: Linkin park хамтлагийн гоцлол дуучны шуун дээрх шивээсний бичил хувилбар миний гар дээр байгаа
Залуу дуучин ВХ-тэй ярилцлага хийх гэж ямар удаан хөөцөлдсөнөө хэлээд ч хэрэггүй байх. Аз таарч өнөөдөр ВХ их засаг сургууль дээр ярилцлага өгөхөөр ирсэн юм. Хүзүүгээрээ улаан алчуур ороож, дэгжин малгай духлуулжээ. Ойртоод ирмэгц нь жижиг жижиг цагаан таван хошуутай хар цүнх нь нүд булааж байлаа.
"ВХ: Linkin park хамтлагийн гоцлол дуучны шуун дээрх шивээсний бичил хувилбар миний гар дээр байгаа" цааш унших »
Quiza: Би өөрт оногдсон ачааг үүрэх хүчтэй болтлоо хүлээдэг хүн биш
Хип хоп бол түүний бухимдалыг тайлах зэвсэг. Сүүлийн үед хотын соёлыг түгээнэ гээд“I love new UB” клуб байгуулж залуусыг хошууруулж байгаа нь надад ч бас таалагдаад байгаа. Quiza тамхиныхаа ишийг хогийн саванд хийдэг нь иргэний үүргээ хэрхэн биелүүлдэгийг илтгэх мэт. Намайг ярилцлага авахаар очих үед циркийн хажууд дуулгавартай нь аргагүй зогсоод зураг авхуулж байсан юм. Харин дараа нь Сүхбаатарын талбай. Эцэст нь зураг авалт дуусч Irish-ын тагтан дээр бидний ярилцлага эхэллээ. Урьд нь Quiza хаана ч хувийн амьдралынхаа тухай ингэж дэлгэрэнгүй ярьж байгаагүйг энд хэлэхэд илүүц биз. Quiza-гийн улаан фэнүүд мэдэх ёстой зүйлсийг энэ ярилцдагад шингээсэн учраас нэг газар эвээ олж суугаад, Quiza-гийн тухай сонирхоорой. Mеtro music сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагаа бүрэн эхээр нь орууллаа...   
"Quiza: Би өөрт оногдсон ачааг үүрэх хүчтэй болтлоо хүлээдэг хүн биш" цааш унших »
Гадаадад гарч үхэж үржицгээ Монголчуудаа
Улаанбаатар аа гэж... Утаандаа угаарталгүй байгаад л байдаг хот. Иргэд нь бүхимдалтай, нийгэм нь түгшүүртэй. Улс төр нь зөвшилцөл нэртэй завшилцалаа явуулаад л... Манайхан ч гэж хууртаж ханадаггүй улс. дөрвөн жил хулхидууллаа гээд л дахиал хууртагдах юмаа өөрсдөө хийцгээдэг.Эргүүлээд татах механизмийг 8 магадгүй 16 жил ярисан байх. Бүтэж байгаа, хэрэгжиж байгаа юм лав байку. Аргагүй ш т. Хийж байгаа юм байхгүй юм чинь. Фашистууд дөрвөн жил төр барьвал яах юм. Хүн ардаа үхүүлээд дуусах уу. мань мэт нь ханцуй дотроо залбирч, дээдэс нь ханцуй дотроо амь наймаалцдаг болно биз. Сонгуулийн үймээнээр нэг хэсэгтээ л мэдээ чагнаж суулаа. Одоо ч намжаагүй л байна. Өнөөх баривчлагдсан хүмүүсийг суллаж байгаа ч юм алга. Ар гэрийхэн нь үхэж дууссаны дараа гаргаж тавих юм байлгүй дээ. Хөөрхий тэр хүүхэд өнчирч, эхнэр нь бэлэвсэрнэ. Хөгшин ээжүүд нь намайг аваад хүүгий минь гарга гээд л уйлж харагдана лээ. Ивий дээ. тэр хүн ганц хүүгээ төрүүлж, хүний дайтай өсгөх гэж хамаг амьдралаа зориулж байхад ганц буудаад л алчихаж байгаа юм. 7 сарын 1 ний үймээнээс болж хичнээн залуу хүүхдүүд одо болтол хоригдож байгаа бол доо. Аргагүй ш т. Үзэх юм байхгүй, цугларах газар байхгүй, чөлөөт цаг өнгөрөөх газар байхгүй ядуу нийслэлийн хүүхдүүд хүн шавж байгаа газар очиж л таараа шүү дээ. Дээхнэ үед өвөөг минь алж, аавыг хөр цасан дээр гуталгүй үлдээж байсан МАХ нам, Ардчилсан нийгмийг уландаа гишгэж, хүүхдийг минь хүйтэн өвлөөр гудамжинд гаргах ардчилсан нам. Энэ хоёр намыг сонгоод л байх юм сонгоод л байх юм. Саяхан ш дээ. 4 жилийн өмнө л энэ 2 нам бас л наймаалцаад байгаагүй билүү. Одоо дахиад л зөвшилцөл нэртэй завшилцал.
"Гадаадад гарч үхэж үржицгээ Монголчуудаа" цааш унших »
Ч.Батчулуун: Нэг хэсэгтээ чавхдас маань тасарлаа. Хэзээ эгшиглэхийг хэлж мэдэхгүй байна
 Морин хуурын чуулгын удирдаач, Ардын жүжигчин Ч.Батчулууны ярилцлага... -Морин хуурын чуулга өчигдөр болсон үймээнд өртөж асар их хохирол учирлаа. Нэг ч хөгжмийн зэмсэг үлдсэнгүй гэж та хэлсэн. Энэ талаар та хэдийд мэдсэн бэ?
-Манай морин хуурын чуулга өчигдөр орой Монголын нэрийг дэлхийд гаргасан “Ингэн нулимс” киноны найруулагч Бямбасүрэн гэж эмэгтэй, Германы баримтат киноны уран бүтээлчидтэй хамтарч ажиллаад, дараа нь Өмнөд Солонгосын иргэн, Америкийн нэрт удирдаач нарт 40 орчим минутын концерт тоглоод хувцас, хөгжмөө үлдээгээд гэр, гэртээ харьсан. Үдэш гэртээ очоод телевизээ асаатал МАХН-ын байр, Соёлын төв өргөө шатаж харагдсан. Тэгээд би ажил дээрээ ирсэн. Өөрийнхөө байгууллага, хамт олныг шатаж байхыг би зүгээр хараад сууж чадахгүй шүү дээ. Иртэл янз янзын хүмүүс, манай бүх өрөөг суйтгэчихсэн, эвдэлж хэмхэлчихсэн байсан. Тэгээд байж байтал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, онцгой байдал тогтоож, буутай зэвсэгтэй хүмүүс аргагүйн эрхэнд гарсан. Өглөө хамт олон руугаа утасдаад цуглаж байтал шүүх, прокурорынхон ирээд шалгаж байна. Биднийг юманд гар хүрч болохгүй гэсэн. -Нэг ч морин хуур үлдээгүй гэсэн. Галд өртчихсөн хэрэг үү. Эсвэл хулгайлчихсан юм болов уу? -Морин хуурын чуулгын бүх морин хуур, ятга, хуучир, ёочин, их хуур, бүх хөгжим, зэмсгийг хулгайлсан байсан. Бүх өрөөний компьютер байхгүй. Тэгээд би юу бодсон бэ гэхээр сонгуулийн далимаар сонгуулийн үр дүнд дургүйцсэн иргэд биш дээрэмчид өчигдөр цугласан юм байна. Өөрөөр хэлбэл, эрүүл саруул ухаантай хүн бол Монгол Улс, Монгол төр морин хуурыг дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гаргаснаас хойш шүтэж байгаа. Жирийн ард ийм харгис авир хэзээ ч гаргахгүй. Миний өрөөний хананд өлгөөстэй байсан Жамъян багш, Б.Норовбанзад агсны гэрэл зургийг бүгдийг газар унагачихсан, дээр нь гишгэчихсэн байсан. /Хэсэг уйлав/ Тэр сайхан улсууд ямар гэм хийсэн юм. Бид нар ч бас морин хуураараа Монголынхоо ард түмнийг дэлхийд сурталчилж, Монголынхоо төлөө л явж байснаас эцсийн дүнд миний шавь нар, миний уран бүтээлчид гар хоосон үлдэнэ гэж бодоогүй. Маш их харамсч байна. -Нийт хэчнээн морин хуур алдагдсан юм бол. Багцаа бий юу?
"Ч.Батчулуун: Нэг хэсэгтээ чавхдас маань тасарлаа. Хэзээ эгшиглэхийг хэлж мэдэхгүй байна" цааш унших »
Төв талбайд тоглолт хийсэн рокууд хамгийн олон үзэгчтэй нь
Т.Нипонь

Төв талбайд тоглолт хийсэн рокууд хамгийн олон үзэгчтэй нь

        Өчигдөрхөн Сүх жанжны талбай дээр бүх нийтийг хамарсан рок тоглолт болж өндөрлөлөө. Ардчилсан намын дарга уран хөх Элбэгээгийн санаачлагаар зохиогдсон энэ наадам Монгол улсын түүхэнд хамгийн олон хүнийг хамарсан, хамгийн нүсэр нь... Зохион байгуулагчаар Ардчилсан нам, хөтлөгч Батзандан, арын албанд Магнай, ивээн тэтгэгчээр Б.Жаргалсайхан гээд л 76 буюу УИХ реалити шоуны оролцогчид бүгд энд цугласан байлаа. Тэд үнэхээр эх орны хамгийн алдар цуутай шоу зохион байгуулагчид гэдгээ ийнхүү баталсан юм. Харин энд сөрөг хүчин болох Ху нам хип хоп өнгө төрхийг илтгэн, цугласан олны хараалыг идсээр л...  
"Төв талбайд тоглолт хийсэн рокууд хамгийн олон үзэгчтэй нь" цааш унших »
Соёлын довтолгоо
Хотын соёл. Энэ үгийг сонсох бүр цэвэрхэн хот, соёлтой залуус, заримдаа бүр шөнийн хот санаанд орох юм. Харин бидний амьдарч буй Улаанбаатар хотын дүр зураг цэнхэр дэлгэцээр гардаг сайхан хотыг эсрэгээр нь зурчихсан мэт.
Их хотын гудамжнаа гялгар уут хийсч, гутлын уланд шүлс наалдана. Хөмсөгөө атируулж, зогсоо зайгүй хог түүдэг ТҮК гэсэн бичигтэй хувцас өмссөн хүмүүс болоод байшингийн буланд бие засаад зогсдог нохой сэтгэхүйтэй залуус миний хотыг төлөөлнө. Улаанбаатарт төрж өсөөд, өдөр бүр энэ хотын гудамжаар алхахдаа сэтгэл жихүүцэм иймэрхүү дүр зургийг хараад дасчихжээ.
"Соёлын довтолгоо" цааш унших »
Улаанбаатарыг баллуурдаж байгаад шинээр зурна
Их хотын залуу танаа гэсэн урилга атган, залуус холхилдсон шинэ хотын төсөөлөл тээгээд “Corporate hotel”-ын 11 давхарт байрлах “View lounge”-д очсон юм. Зочдоор дүүрсэн танхимд ширхэг шүдэнз ч гудамжинд хаяхгүй байхыг уриалж, “New UB” club нээлтээ хийлээ. Энэхүү club-ыг Quiza, Татар, Вx зэрэг залуу хамтлаг, дуучид санаачлан зохион байгуулав. Тэдний уриалгыг дэмжихээр “Lemons”, “Vanquish” хамтлагуудаас гадна цугласан залуус, ирсэн зочид санал нэгтэйгээр дэмжиж байлаа. Бидний сонсох дуртай хамтлаг, дуучид хөгжил, цэцэглэлийн төлөө шинэ санаа гаргаж байхад хүүхэд залуус маань талархан хүлээж авах байх. Ямартаа ч тэнд очиж амжаагүй хүмүүстээ зориулаад хүрэлцэн ирсэн зочдын сэтгэгдлийг хүргэе.
"Улаанбаатарыг баллуурдаж байгаад шинээр зурна" цааш унших »
Хүн алж болохгүй, Хужааг алж болно
Сүүлийн үед манайхан Хятадуудыг ихээр үзэн яддаг болоод байгаа. Гудамж талбай болон байшингийн ханануудаар “Not kill people. But only kill the Chinese” буюу “Хүн алж болохгүй, Хужааг алж болно” гэсэн үгсээр эрээлдэг болжээ. Нэг талаараа үндсэрхэг үзлийн илэрхийлэл болж байгаа юм.   Саяхан дөрвөн замд байрлах нарийн боовны газрын хятад эзнийг гэртээ үхээд 7 хонож байхад нь олсон тухай телевизэр гарч байсан. Харин гурван ажилчиныг нь сандал дээр нь хүлээд шатаасан тухай огт гаргаагүй. Ямар ч байсан хажуугаар нь өнгөрч байгаа хүмүүс дуугай явж чадахгүй л байсан юм даг. Гэхдээ намайг цагаа сэргийлэхийнхэн ирж шалгаад хэрэггүй шүү. Би юу ч мэдэхгүй.  
Монголд оршин суугаа хятадууд болон тэдний хийж буй зүй бус үйлдэл нь цагаандаа гарч, ямар ч хууль хяналтгүй улсад дураараа сэлгүүцэж яваа юм шиг аяглах нь илхэн харагдах болж. Төмөр замын 20-р байрнаас мөнгөн ус илэрч, Хятад хоолны газруудаас ариун цэврийн шаардлага хангахааргүй хүнс олдож байна. Тэр ч бүү хэл ногоогоо баасаар бордож, мантуугаа цаасан хайрцагаар хийдэг гээд бодохоор л дургүй хүрэм.

"Хүн алж болохгүй, Хужааг алж болно" цааш унших »
Арван төлгөөс найм нь магад муутай зөн билгийн тулаан
үүлийн үед Монголын зөн билгийн тулаан нэртэй нэвтрүүлэгийг Хүсэлбаатар зохион явуулж байгаа билээ. Үнэн хэрэгтээ оролцогчид нь зөн билэгчид гэхээсээ илүү жүжигчид юм шиг сэтгэгдэл төрүүлчихдэг. Харин оросын телевизэр зөн билгийн тулаан үзээд итгэл үнэмшил төрөхгүй байхын аргагүй. Ялагч болсон Мехти, болон Сулу Скандер, Алексей фат нар бол жинхэнэ зөн билэгчид. Харин бид заавал тэднийг дуурайх хэрэг байсан гэж үү. Манай “Зөн билгийн тулаан” хэмээх айхтар нэртэй нэвтрүүлэг зар өгч хүн шалгаруулж авахын оронд зурхайн академтай хамтарч ажиллавал яасан юм бол гэж бодох юм. Эсвэл таах, төлгө буулгах ч юм уу үзмэрчдийн тулаан гэж нэрлэвэл зохилтой.  
"Арван төлгөөс найм нь магад муутай зөн билгийн тулаан" цааш унших »
Эрдэмтдийн алдаанаас болж жил бүр дэлхий сөнөж байна
Бидний амьдарч буй бөөрөнхий гариг буюу дэлхий маргааш сөнөнө гэвэл та яах вэ. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр дэлхийн мөхөл ойртож байгааг хүн бүхэн л ярих болж. Бүр сүүлдээ энэ нь тоглоом наргиа, эсвэл бүр нэгэн хэвийн яриа болж хувираад байгаа. Гэтэл саяхан дэлхий сөнөх өдрийг дахиад л тогтоочихож. Энэ эрдэмтэд үргэлж л хачин зүйл ярьж толгой эргүүлдэг хаяирхалтай улс шүү. Хэдэн арван жилийн дараа дэлхийг ирж мөргөх солирыг хаанаасаа олоод харчихдаг байна аа. Юутай ч гэсэн тэдний таамаглалын сонирхоцгооё.


"Эрдэмтдийн алдаанаас болж жил бүр дэлхий сөнөж байна" цааш унших »
Шөнө дөлөөр гүүрэн дээр болзохсон
Хэрэв би шидтэн байсан бол хатан туулын хөвөөнөө хайрын тухай үлгэр хүүрнэж, хотын гэрэлт гудамжинд модон сандал урлана аа. Харамсалтай нь би шидтэн биш. Харин улс төрдөө залбирч, энэ олон намын аль нэгэнд саналаа худалдахдаа хүсэл биелүүлэхийг гуйдаг “иргэн”.



"Шөнө дөлөөр гүүрэн дээр болзохсон" цааш унших »
Би блогоо зөөчихсөн
Болгоо зөөсөн гэдэгээн албан ёсоор мэдээллий...


www.sigh.blog.mn
(Нийт: 49)