БлаБлаБла.BLOG.BANJIG.NET эсвэл БлаБлаБла.BBLOG.MN гэсэн хаяг хэн нэгэнд хэлэхэд төвөгтэй байна уу, нөгөө хүн тань мартчихаад байна уу! Тэгвэл энэ асуудлыг шийдэх нэгэн боломжийг бид нэвтрүүлж буйгаа танилцуулж байна.
Та одоо өөрийн домэйн нэрийг Банжиг Блогтойгоо холбон ашиглах боломжтой боллоо. Жишээлбэл би http://www.hujii.com гэсэн домэйн нэр аваад өөрийн http://hujii.bblog.mn блогтойгоо холбочихлоо. Тэгэхээр миний блогийг шууд http://www.hujii.com хаягаар үзэх боломжтой болж байна гэсэн үг.
Үйлчилгээний онцлог
- Та өөрийн домэйн нэрээ Банжиг Блогтойгоо шууд холбох боломжтой
- Банжиг Блогийн нүүр болон бусад хэсгүүдэд таны блог шууд өөрийн домэйн нэрээр харагдана
- Домэйн холбосон блогууд тусдаа VIP Blogs гэсэн хуудсанд харагдана
- Банжиг.Нээтийн нэвтэрсэн хэрэглэгчид таны блог дээр мөн нэвтэрсэн байна
- Блогийн нэр домэйн нэр төстэй байх албагүй. Жишээ нь http://shaazgai.bblog.mn гэсэн блог байна гэж бодоход энэ блог руу http://www.burged.com гэсэн домэйн холбож болно.
- Домэйн байхгүй хүмүүс шууд Банжиг Блог дээрээсээ домэйн худалдан авах боломжтой
- Мэдээж таны блог тусдаа хаягтай болох нь тогтооход хялбараас гадна хүмүүст таны имижийг өөрөөр харуулах болно
Идэвхжүүлэх
Блогийн админ руугаа ороод Тусгай -> Домэйн холбох гэсэн рүү ороод зааврын дагуу идэвхжүүлнэ үү!
Үйлчилгээний хураамж
Энэ боломжийг ашиглахын тулд та жилийн бага хэмжээний үйлчилгээний хураамж төлөх хэрэгтэй болно.
1. Хэрвээ та өөрөө домэйн нэрээ худалдан авсан бол жилийн 20$ төлөөд өөрийн домэйн нэрээ Банжиг Блогтойгоо холбож болно.
2. Хэрвээ та хараахан домэйн нэр аваагүй байгаа бол шууд Банжиг Блогийн админаараа ороод домэйн худалдан авч болно. Энэ тохиолдолд үйлчилгээний хураамж дээр тухайн домэйн нэрний жилийн төлбөр нэмэгдэх болно. Одоогоор бид .com, .net, .org, .name, .info, .biz гэсэн 6 төрлийн домэйн нэрийг жилийн 19$-оор худалдаалж байна. Ойрын үед өөр төрлийн домэйн худалдаж авах боломжтой болно.
Жишээ нь та Банжиг.Нээтээс .com домэйн худалдаж аваад блогтойгоо холбох бол жилийн 20$+19$=39$ төлнө гэсэн үг.
Төлбөр хэрхэн төлөх
Энэ үйлчилгээний хувьд бид зөвхөн Банжиг Дансаар төлөх боломжийг санал болгож байгаа. Хэрвээ та дансандаа нэгжгүй бол http://my.banjig.net хаягаар орж шууд онлайнаар цэнэглэх, эсвэл Монгол дахь Hi-Fi болон Orange Records-ийн бүх салбаруудаар худалдаалагдаж буй Банжиг Картыг ашиглан дансаа цэнэглэж болно.
Та бүхэн санал хүсэлтээ бичиж үлдээгээрэй!
Нэмэлт мэдээлэл авах бол:
Утас: 462778, 91991695
И-мэйл: info AT banjig DOT net
Сэтгэгдэлүүд:
end chin bas pc meddeg heden hun n bhiin bn sht
bitgii bas arai teneg hun huurch bgaam shig bai l daa?
Гэхдээ энд зарим нэг үл ойлголцох явдал гарах вий гэсэн үүднээс багахан хэмжээний тодруулга хийх хэрэгтэй байх.
1. Banjig.Net-ийн төлбөрт үйлчилгээний хувьд гарын таван хуруунд багтахаар цөөн хэдэн үйлчилгээ байдаг бөгөөд эдгээр үйлчилгээнүүд нь бүгд төлбөргүй хувилбартай байдаг тул хэрэглэгч өөрөө төлбөртэй эсвэл төлбөргүйгээр үйлчлүүлэх сонголт байдаг.
2. Banjig.Net нь хэрэглэгчдээ мэдлэг дутуугаар нь далимдуулан хуурах ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй бөгөөд цаашид ч ийм үйлдэл гаргахгүй. Харин ч Banjig.Net-ийн хэрэглэгчид мэдээллийн технологи, интернэтийн харьцангуй өндөр мэдлэгтэй байдаг тул ямарваа нэгэн шинэ үйлчилгээ гаргахад бидэнд урамтай байдаг билээ.
3. Блогд домэйн нэр холбох үйлчилгээний хувьд блог хөтлөгчид маань энэ үйлчилгээгээр үйлчлүүлэх эсэх нь тэдний сонголтын асуудал бөгөөд Banjig.Net-ийн зүгээс нэмэлт боломж л гаргаж байгаа асуудал юм.
Үнийн хувьд тухайн домэйн нэрийн үнэ (энэ нь зах зээлийн үнэ бөгөөд заавал Banjig.Net-ээс бус өөр газраас ч авах боломж нээлттэй) дээр үйлчилгээний үнэ нэмэгдэж байгаа. Үйлчилгээний үнэ мөн л зах зээлийн үнэ бөгөөд харьцангуй хямд байгааг дурдмаар байна. Та бүхэн энэ үнийг харьцуулж үзэхийг хүсвэл web hosting (үйлчилгээний үнэ нь яг вэб хостингийн үнэ биш хэдий ч баримжаа гаргах үүднээс оруулав) гэсэн түлхүүр үгээр хайгаад үзэж болно. Энэ түлхүүр үгээр хайхад http://webhostinggeeks.com/ гэсэн сайт гарч ирж байгаа бөгөөд эндээс хамгийн хямд нь сард $3.95 байгааг харж болно. Жилээр бодход 47,4$ болж байгаа бөгөөд бидний санал болгож буй жилийн 20$ үйлчилгээний төлбөрөөс даруй 27.4$-оор илүү байгааг харж болно.
http://hujii.blog.banjig.net/post.php?post_id=92458
http://www.hujii.com/post.php?post_id=92458
Тэхээр хүн өөртөө хэрэгтэй үедээ хэрэглэх боломжтой үйлчилгээ гэж ойлгож байна.
Бүгд авах шаардлагагүй.
Харин
Шинэ боломж нээж байгаа нь блогийн хөгжилд хувь нэмэр болноо гэж үзэж байна.
www... blog.banjig.net, www....bblog.mn, www....org geed l 3 domain хаягтай байх утгагүймаа
Тэгээд цаашаа жил бүр 20 доллларын хураамж төлөх юм шиг байна. Утсаа, эсвэл майл хаягаа оруулж болдоггүй юм уу?
Ажил төрөл явуулах гэж байгаа бол наад захын шаардлага хангахгүй, сонин юм бичиж байх юм. Энэ улсууд...
KULA: Тиймээ хэрвээ домэйнтэй бол жилийн 20$ төлөөд хост аваад блог хөтөлж байгаагаас ялгаа байхгүй. Та хэрвээ өөр газар хост хийгээд үнэгүй блог программ суулгалаа гэхэд зардал яаж ч бодсон үүнээс илүү гарна. Тэгээд та заавал техникийн мэдлэгтэй байх хэрэг гарна.
МОНГОЛХҮҮ: Зах зээлийн ханш гэдэг нь аль зах зээл бэ? Монголын уу, тийм бол энэ хэдийг үздээ
http://www.mobinet.mn/web.html
http://www.micom.mng.net/domain
Та бүхний мэдэх "ТОП" компаниуд яаж дамлаж байна.
Магадгүй та интернэтээс сайн хайвал жилийн 10$-аар .com домэйн худалдаж авч болно. Тэгэхдээ та заавал кредит картаар төлбөр төлнө, тэгээд домэйн тохируулахын тулд л бас л техникийн бага ч гэсэн мэдлэг шаардана. Бид энэ бүхнийг хялбаршуулаад жилийн 19$ гэж байгаа. Зах зээлийн гэж ярьвал энэ хямдхандаа орох үнэ.
yagtiimee: Тиймээ 49$ төлнө, тэгэхдээ манайхаас домэйн авах бол. Энэ төлбөрийг жил бүр төлнө.
Та 462778 утсаар манай ажил руу ярьж болно. Мөн дэлгэрэнгүйг http://banjig.net/docs/contact.html хаягаар үзнэ үү!
Тэгэхдээ та Hi-Fi ороод Банжиг карт аваад дансаа цэнэглээд тэгээд Блог админ руугаа ороод домэйнээ сонгоод, захиалаад үүнд ердөө хэдхэн цаг л орно.
TJ: Домэйн авсан компанидаа Name Server-ийг нь солиулах гэсэн юм.
ns1.geodns.net
ns2.geodns.net
гэсэн хаягуудаар солиод өгөөч гэхэд болно.
LUXLUX: .mn домайн та Датаком компаниас шууд авч болно. Блогийн админаар шууд захиалах боломж удахгүй нэмэгдэнэ. Мөн .us гэх мэт өөр олон домэйн нэмэгдэнэ.
Дараах мэдээллүүдийг өгнө үү!
1. Блогийн хаяг
2. Ямар вижет нэмэхэд ийм алдаа гарсан
3. Стандарт загвар хэрэглэж байгаа юу, хэрэв үгүй бол загварын HTML кодыг хэрхэн зохиосон бэ?
Вижет устгах эсүүл нэмэх гээд хадгалах дархаар тэр хадгалах товч еөөөр ажилкуу байна.
Загуур хөрвүүлж өгсөн хүндээ хэлсэн л дэ. Тэрний ашгилжаагаа бас болкуу байна гэж хэлсэн.
Тэгээд бас шинэ сэтгэгдэл бичсэний бичлэгний гарчиган дээр маузааа аваачхаар хэний блог гэдэг нь гархаа больцон нь онцгүү байна ааа. Тэрийгээ буцаагаад гаргадаг болгочууул.
бас I pod захих гэсэн юм.хэнтэй холбоо барьж хэрхэн захиалах вэ?
Куламаа заавал тэгж сервер энэ тэр авч яах гээд байгаа бээ. 2 уулаа ингээ л сайхан банжигдаа халтайгаад л байжийя өө. . Бүр их хэмжээний ашиг хөөж ашигийн төлөө зөвхөн тэр вэбээрээ амьдрах гэж байгаа л бол сервер энэ тэр авч вэб хийхгүй юу дөө.
Avchihval ch yanztai shuu.
ТИ ЖИ ЭС: Улаанбаатарт байгаа хэн нэгнээр Карт авахуулаад дугаарыг нь авчихаж болно. Эсвэл http://my.banjig.net хаягаар ороод шууд дансаа ХААН банкны гуйвуулга, эсвэл банкныхаа картаар цэнэглэж бас болно.
НАРГИЛ: Блогийн нэр биш бичлэгийн гарчигийг нь чухалчилдаг болгох гэсэн санаагаар тэгсэн юм. Хэрвээ та бүхэн хуучнаар нь байлгахыг хүсээд байвал өөрчилж болох байхаа.
Хүжий ахад баярлалаа. Тэр холбоос дээр дарахаар блогын нэр гардагыг алга болгосон нь тун зөв. Блогчид бүгд тэгш эрхтэй байх хэрэгтэй. Түүнээс биш эхэлж биесээ таньдаг болсонууд нь ч юмуу, эсвэл таньдагууд нь бие биенийхийгээ уншаад өөр блог байвал тойроод гардаг. Энэ мэтчилэн шинээр бичигсэд нь уншихгүй байна гэж урам хугарч бичихээ больж байгаа тал ажиглагдаж байсан.
.com - $19
.net - $19
.org - $19
.biz - $19
.info - $19
.name - $19
.mn - $49
.tv - $39
.mobi - $29
.cc - $29.
.ws - $16.
.bz - $29
.asia - $29
.me - $39
Тэгэхээр эдгээрээс боломжтой эсэхийг бас шалгаад үзээрэй.
Ер нь хөдөө байдаг мань мэт нь яах юм бол. mn-49, өөр бусад нь 19 $ байдаг нь яаж байгаа юм бол. ойсонгүй.
Жишээ нь Английн uk, Солонгосын co гээд ирэхээр манай мн-тэй ойролцоо үнэ гарч ирнэ.
GOL-BI OORIINHOO BLOG-IIN ZAGVARTAA L SANAA ZOVJ BN YU GEHEER 2 BAGANTAI TIIM ZAGVAR TAVIJ OGOOCH BANJIG.NET- EN TEND HTML BGA YMAA GOL ZAAVAL HTML-EER GEHEER NAD SHIG MEDLEG TARUU HED HVN OILGOHOO BAIGAD EHLEED BNDAA TIIM BOLHOOR 2 BAGANTAI BOLCHBOL HVSEH ZVIL ALGADAA NADAA YAG EN SHIGEDD BIGET-EE 2 TALDAA HVSSNEEREE BAIRLUUDAAD L HEHE --------- HERVEE TIM BOLVOL BI DOMIAN SHUUD AVNAAAAAAAAA OO BAS GISHVVDIN BVRTGEL HIIH YM BN LOL ENE TALAR ZALHUURAHGIV ZAAJ OGOH HVN BAIVAL TUSLAACH MGL_NINJA@YAHOO.COM -WWW.RIMET.BLOG.BANJIG.NET-MY BLOG
Сэтгэгдэл үлдээх: