Блог нүүр
Шинэ сэтгэгдэлүүдийн хэсгийг 3 минут тутамд автоматаар шинэжилж харуулдаг боллоо. Та нүүр хуудас дахин дахин сэргээж харахгүйгээр шинэ сэтгэгдэлүүдийг шууд харах боломж болсон гэсэн үг.
Шинэ загвар
Шинэ Navideno загвар нэмэгдлээ. Стандарт таабууд, хайлт зэргийг агуулсан энэ загвар нь хоол, гэр ахуйн бичлэгүүд ихтэй блогуудад тохиромжтой байж болох талтай. Мөн удахгүй болох шинэ жилийн уур амьсгалыг ч агуулсан байгаа.
Толгой хэсэгтээ тухайн өдрийн он сар өдрийг автоматаар харуулах хэсэгтэй. Мөн тухайн блогийн бичлэгийн болон, сэтгэгдэлийн RSS холбоосуудыг шууд харуулж өгсөн.
Та бүхнээс асуух зүйлс
1. Олон хүмүүсийн хүсэлтээр бид блогийн тохиргоонд насанд хүрэгчдэд зориулсан блог гэсэн сонголт нэмэхээр шийдээд байгаа юм. Энэ тохиргоог хийснээр тухайн блог руу анх ороход тухайн уншигчийг 18 нас хүрсэн эсэхийг лавлаж оруулдаг болох юм.
Харин ийм блогуудын бичлэгийг нүүр хуудсанд шүүж харуулах хэрэгтэй гэж та бүхэн бодож байна уу? Хэрвээ шаардлагатай бол ямархуу байдлаар байвал зүгээр бэ?
2. Нүүр хуудсанд зарим нэгэн тойм статистик харуулбал ямар бэ гэж хүмүүс санал хэлээд байгаа. Ер нь ямар статистик байвал зүгээр бэ? Одооны статистикийг та бүхэн http://blog.banjig.net/stat.php хаягаар үзэж болно. Жишээлбэл өчигдөр нээгдсэн блог, хийгдсэн нийт бичлэг, сэтгэгдлийн тоо гэх мэт байж болох юм.