Маш чухал мэдэгдэл

Банжиг.Нээт, Банжиг Блог, Банжиг Блогчид бүгд шударга, сайхан зүйлсийн төлөө, эрүүл саруул нийгмийн төлөө гэсэн сэтгэлтэй гэдэгт бид итгэдэг. Тийм гэдгийг ч бид өнгөрсөн хугацаанд харуулсаар ирлээ.

Харин өнөөдөр бид энэ тухайгаа эргэж нэг бодох цаг ирж байгаа юм болов уу. Бид Банжиг.Нээтийг бүтээх гэж тэр дундаа Банжиг Блогийг бүтээх гэж маш их хүч хөдөлмөрөө зарцуулсан. Хэдийгээр гарт баригдаж, нүдэнд гялтганах алт эрдэнэс биш ч гэсэн хүний оюун ухаанаар бүтсэн хөдөлмөр хичнээн үнэтэйг бид мэддэг. Блогчид та бүхэн ч үүнийг мэддэг, мэдэрдэг гэж боддог. Хааяа нэг цаг, сэтгэлээ зориулан бичсэн бичлэгийг тань хэн нэгэн ичих ч үгүй хуулаад тавьчихаар танд ямар сэтгэгдэл төрдөг бэ?

Гэтэл сүүлийн үед Банжиг Блогоор дамжин Монгол хүмүүсийн оюуны хөдөлмөрийг уландаа гишгэх явдал гарч байгаад бид ихэд харамсаж байна. Сайн уу амьдрал минь, Боолын гэрээ гээд үнэхээр гайхалтай сайхан 2 кино бий. Би хоёуланг нь үзсэн, хоёуланг нь мөнгөө төлөөд кино театрт үзсэн. Төлсөн мөнгөнөөс маань хамаагүй илүү таашаал, бодролыг эдгээр кино надад бэлэглэсэн.

Даанч ийм сайхан киног хэн нэгэн нүд ирмэхийн зуур хийчихдэг биш учраас цөөхөн байдаг байх, дахин ийм киног бүтээхийн тулд тэдэнд энэ бүтээсэн кинонуудаасаа боломжийн хэмжээний орлого олох хэрэгтэй гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж буй байх.

Харамсалтай нь зарим нэг блог зөвхөн хүмүүсийг татаж, бусдаас ялгарахын тулд одоо хүртэл кино театрт гарсаар байгаа эдгээр болон бусад киног хууль бусаар, ичгүүр сонжуургүй тараан түгээх ажлыг хавтгайруулан дэмжиж байна. Кино бүтээгчдээс ирсэн хүсэлтийн дагуу бид зарим нэгэн блог эрхлэгчдэд анхааруулсан и-мэйл хэд хэд илгээсэн боловч хариу өгсөнгүй.

Банжиг.Нээт болон Банжиг Блогийг бид эрх чөлөөтэй байлгахыг туйлаас чухалчилдаг. Тэгэхдээ энэ эрх чөлөөг бусдын эрх чөлөө, эрх ашгийг уландаа гишгэхэд ашиглах явдлыг бид хэзээ ч дэмжихгүй. Энэ тухай Хэрэглэгч таны Банжиг.Нээтийг хэрэглэхийн тулд бидэнтэй зөвшилцөн ашиглаж буй Үйлчилгээний нөхцөл байдаг гэдгийг энд сануулахыг мөн хүсэж байна.

Энэ бичлэгээр дамжуулан дээр дурдсан кинонуудыг үзэх холбоосыг оруулсан, илэрхийгээр энэ хууль бус үйлдлийг дэмжсэн бичлэгүүдээ Улаанбаатарын цагаар 2008 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 18:00 цагаас өмнө устгахыг эдгээр блог эрхлэгчдээс шаардаж байна.

Устгаагүй тохиолдолд тухайн бичлэгүүдийг автоматаар устгах болно гэдгийг анхааруулж байна. Мөн Банжиг.Нээтийн зүгээс Үйлчилгээний нөхцлийн дагуу тавьсан шаардлагуудыг хүлээн авахгүй байгаа блогуудыг тодорхой удаа анхааруулсны үндсэн дээр хаах хүртэл арга хэмжээ авах болно гэдгийг мөн сануулж байна.

Бид эрх чөлөөт тэгэхдээ хууль зүйт нийгэмд амьдарч байна. Энэ дүрмээс хэрэглэгч та ч Банжиг.Нээт ч гажих ёсгүй.

Төгсгөлд нь дээрх болон бусад зарим нэгэн зайлшгүй анхаарах шалтгааны улмаас Банжиг Блог нь фрэйм дэмжихгүй болсныг мэдэгдэж байна. Энэ нь та өөрийн вэб болон домайндаа өөрийн болон бусдын Банжиг Блогийг фрэймд оруулах боломжгүй болж байгаа гэсэн үг юм.

Сэтгэгдэлүүд:

1. Eastsite | 2008-12-02 20:48:38
Gadaadad bgaa mani meted ni jaakhan kharamsaltai l yum. Tegekhdee yakhavee khumuusiin oyunii bolon busad khudulmuriig uneltsgeey. Uur busad zuvshuurugdsun khayguudaas uzej bolokh baikh gej bodoj bna.
2. turuo | 2008-12-02 21:21:21
Zowoo zow. mongoliinhoo hiisen buteesen zuilsiig demjij baiyaldaa.
3. TJ | 2008-12-02 21:46:38
Тэхээр Энэ албан ёсоор борлуулаагүй киног хэн ард түмний гар дээр хүргэв. Мэдээж энэ бол кино хийгчэдийн өөрсдийнх нь гараас л гарсан болж таараа. Хаа сайгүй л энэ киноны CD нь явж байна. Нэгэнт ийм зүйл болчоод байхад хэн нэгнийг буруутгамаар байгаа бол тэр анх киног тараасан хүнийг олж илрүүлж тэр хууль дүрэм хариуцлагаа тооцвол таарах юм.
4. 35 | 2008-12-02 21:57:11
Маш зөв
5. erhtsas | 2008-12-02 22:13:58
Үнэхээр зөв шийдвэр байна. Кино хийнэ гэдэг маш хэцүү, үнэхээр их хөрөнгө, зардал гардаг тэгээд сайн жүжигчид тоглуулсан бол хөлс нь ч өндөр байдаг. Тиймээс киногоо хуулуулан, хуулбарлуулахгүй гэж киноны хамт олон их хичээдэг болов ч манайхан нээлттэй нь зэрэгцээд л гадуур гаргаад байдаг. Бие биеэ хүндэтгэж, хийсэн хөдөлмөр бүтээлийг нь үнэлэж амьдарцгаая аа!!!
6. asgan | 2008-12-02 23:50:31
Заавал санал асууx шаардлага алга. Банжигийн удирдлагаас анxааруулаад, шаардаад эцэст нъ аваx арга xэмжээгээ аваад л боллоо. Энэ чинъ xуулиа л xүндэтгэж байгаа xэрэг. Бусад мэдээллийн xэрэгслүүдээс түрүүлээд уг арга xэмжээг аваад зоxиx газар луу xариугаа илгээчиxвэл Банжиг нэтийн нэр xүндэд шууд нөлөөлөx бус уу. Дараа нъ xарин гадна дотно байгаа гишүүдээ бодоод Нэт өөрөө кино , xошин шог г.м. зүйлийг тоxироод оруулаад (зөвшөөрөлтэй) ирэxэд болоxгүй гэx газаргүйсэн
7. mami | 2008-12-03 00:39:22
өө зө зө, мэдээгүй явсан бээшдээ, "надтай гэрлэвэл гэрлэхгүй юу дээ" гэдэг кануг нь тавьчихсан шдээ, за одоо устгачихёөөөө..

гилалаа банжиг аа
8. hair | 2008-12-03 02:02:16
Зөв хүний хөдөлмөрийг хэдхэн минутын дотор блогоор хүргээд байвал ахиж ийм сайхан кинонууд гарахад хэцүү л болох байх. Дэмжиж байна.
9. mon_rose | 2008-12-03 04:25:42
зө зө гэхдээ хол байгаа бид нар нь тэрийг нь үзээд уг нь гоё л байлаа, кино тавьсан хүмүүст баярласан шүү.
10. mn_naka | 2008-12-03 04:35:41
oo bi mgl-d baigaagvibolohoor teatrd garch bgaa gedegiig medeegvi bsan bolood hiisne sorry ug n garaad ih l udaj bga kino ymsan zaza bi lav ustgsan dag hehe
11. amanjinka | 2008-12-03 04:44:36
одоо өнгөрсөөн хө тараад дууссан би лав хүмүүст хэлж баахан татуулсан...
12. Dr | 2008-12-03 07:42:19
zaaa tegeed goe ch kino bish bna leedee. Haa saiguil iim bgaashdee.
13. Хүжий | 2008-12-03 08:25:25
Хаа сайгүй л ийм байгаа гэж бид өөрсдөө авилгал өгсөөр авилгалыг давраадаг бусуу. Хаа сайгүй гэлэг үг үүнтэй ижилхэн л санагдаж байна даа.

Гадаадад байгаа хүмүүсийн тухайд мэдээж олж үзэх нь чухал гэдгийг ойлгож байна. Тиймээс ном журмаар нь тодорхой төлбөр төлөөд үзэх боломж олгох хэрэгтэй болов уу гэж бодож байна.

Хэн хүмүүст хүргэх тухайд үүнийг хулгайтай зүйрлэх хэрэгтэй. Та өөрөө хүсээгүй байхад таны өрөөнөөс таны лаптопыг хүн хулгайлвал хулгайд алдсан хүн нь буруутай болох уу!
14. embi | 2008-12-03 08:32:56
Хүний оюуны хөдөлмөрийг үнэлж байгаад талархаад барашгүй нь.
15. claus | 2008-12-03 08:36:36
За киног бол ингээд аргалж болхоор.Энэ тал дээр та бүхний хийж байгаа маш зөв зүйтэй...

Харин сонсох дуртай дуу,цомог этэрээ блогдоо байрлуулсаныг нь яахуу...?
16. leo | 2008-12-03 08:44:06
аан за за... зохиогчийн эрхийн асуудалгүй бол болох байлгүйдээ клаусаа...
17. Хүжий | 2008-12-03 08:46:39
Ер нь энэ зохиогчийн эрхийн асуудал их ярвигтай байдаг юм байна. Бид цаашид боломжоороо мэдээлэл цувралаар хүргэх болно.
18. chatsarganiibut | 2008-12-03 09:02:00
ehnii asuult. hujii gej hen yum be? banjig.net-iin ezen yum uu? herev ezen ni bol bid geh bish banjig.net-iin zugees gej bichvel zohiltoi?
bi lav google, myspace gesen gazruudaas anhaaruulga-iig huvi hunees avsan udaagui.
2. Oyunii hulgaitai temtseh talaar banjig.net, esvel hujii gej huvi hun ch bai, temtsej ehelj bui ni saishaaltai.
3. 11 sar ongorson baihad haana shuu gej yu bichiv ee, huvi hun aldaa gargaj bolno oo. gehdee?
4. Zohiogchiin erhiin asuudliig banjig.net anhdagch mayagaar busad baiguullaga, humuust urialan manlailj, uran buteelchdiig uramshuulj, unshigch-hereglegch busdiig holboj baigaasai. Oyunii omchiin gazartai hamtran ajillaj bolohgui geh gazargui.
4. Amjilt huseh baina, banjig.net-iin hamt olond.
19. Хүжий | 2008-12-03 09:25:34
1. Энэ блогт хэн ч бичсэн байсан байх нь хамаагүй энэ блог нь Банжиг.Нээтийн албан ёсны блогуудын нэг учраас энд бичигдсэн бүхэн Банжиг.Нээтийн албан ёсны байр суурь. Энд бичигдэх бүх зүйлсийг бид хамтран ярилцсаны үндсэн дээр хэн нэгэн нь оруулдаг болно. Банжиг.Нээтийн албан ёсны бусад блогийн хаягийг http://banjig.net/docs/blogs.html эндээс үзнэ үү! Харин Хүжий гэдэг хүн хувийн үзэл бодлоо бичдэг өөр блогтой.

2. Хаана шүү гэдэг сүрдүүлэг огт биш, Бид үйлчилгээний нөхцөлөө л сануулж буй хэрэг.

3. Бид аль болох энэ чиглэлийн байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн, цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.
20. Юки | 2008-12-03 09:45:00
Өөө зөв зөв
21. ВАФЛЬ | 2008-12-03 09:55:54
ингэх цаг нь болсон. Би хувьдаа коно хулгайлж тавиад байгаа нөхдийг дэмждэггүй. Гадаад коно бол бас яах уу. Ядаж Монголынхоо коно, бусад уран бүтээлийг болиоч ээ.. Хийсэн нэгнээ дэмжие л дээ гэж уриалмаар байдаг.
22. anjigai | 2008-12-03 10:31:29
Дэмжиж байна. Ёс зүйтэй л байя л даа. Нэг их олон тайлбар тавиад зөв болгох гээд байх шаардлага байхгүй. Чиний талхыг чинь чамд хэлэхгүйгээр хүмүүст тараачихвал ямар байхав дээ.
23. anjigai | 2008-12-03 10:39:11
Дэмжиж байна. Ёс зүйтэй л байя л даа. Нэг их олон тайлбар тавиад зөв болгох гээд байх шаардлага байхгүй. Чиний талхыг чинь чамд хэлэхгүйгээр хүмүүст тараачихвал я
24. bataa123 | 2008-12-03 10:42:42
дэмжиж байна, би ахиад гоё кино тэд нараар хийлгэж үзмээр бна шдээ

хүжий шаардлагынхаа сарыг 11 биш 12 болгоорой, хүмүүс аан өнгөрчихсөн юм бна гэж бодох вий
25. Буяндэлгэр | 2008-12-03 10:50:39
зүйтэй
26. amanjinka | 2008-12-03 18:47:55
Хүжий сайн уу ? өдөрын мэнд щүү..асуулт бнаа?......хөөөе тэр блогын нүүр хуудас дээр бгаа шинэ бичлэг хийгдсэн блогууд гарч ирдэгийн дээр VIP блогууд....гэж байнаа даа тэд чинь улам их болох тусам шинэ бичлэг хийсэн нөгөө доодчуулын блогын нэр гарах зай нь улам л багасааад байх юм..хэ хэ ядуу хүмүүсийн зовлоон гэж.....баруун багана нь дэээрээ ч юмуу байрлуулж болохгүй юу?VIP блогууд аа...
27. Mrs.AmY | 2008-12-03 21:19:04
aan ene ch uneheer zuv shu. kino hiih ih hetsuu bh. hoyulaa ih shan buteel bolson bna lee. odoo boltol kino teatrt garsaar bga kinog ch unendee hamaagu tavij bolku n ch unen shuu. gadaadad bga humuusiin huvid bol kino teatrt garahaa bolison hiono n uzej bolno shuu dee. ghdee l odoo bol hed heden blog sited ene kinonuud tavigdchhsan bga haragdana lee. bi l lav dalai kino teatrt uzsen booliin gereeg uzeed zunduu uilsiishd
28. mn_naka | 2008-12-03 22:25:07
amajinka zov yarij bnaa bid nar chini hvnii nvdend ortoh gej zovj bnshvvdee hehe oo tegeed ter kino-talaaar ih ym bichejee
29. Б.Баясгалан | 2008-12-07 23:27:23
Freim gej yu iin? hehe... bi jaahan tenegduu yum asuuj baih shig baina... medkuim chini yahuu dee... nadaa tailbarlad ogvol sain l baina...
30. Б.Баясгалан | 2008-12-07 23:36:58
unendee bol domain ner avsan bloguudaa vip eter gej ontsgoilood baigaa ni banjig blog hereglegchdee hetevchniih ni zuzaan nimgeneer yalgaad baigaagaas yalgaagui sanagdsan shuu... bi bodsonoo l hellee... zaaval bayan hun domain ner avdag gej heleegui l dee... gehdee l banjigiinhan yamar neg shalguuraar hereglegchid dortoo angilal zereglel togtooj baigaa ni het buduuleg sanagdsan... domain nertei bloguud l vip, busad ni bol hoorhii neg tiimerhuu borchuudiin horoolol aytai naanaa shambaaraldaad hevtej bai, yahav bidebd 49 yumuu 20 dollar tolchihvol bid naad namagnaas chini tataad gargaj boloh l yum gej baigaa yum shig... hehehehe... blog amidraliin maani utga uchir baisan bol ene nileed tom asuudal boloh l baisan baih l daa, az bolohod choloot tsagiin maani ochuuhen neg heseg l bolohoor gaigui... hehe. ene bol zugeer l setgegdel gedgiig oilgooroi... ta buhnii ajliig hundetgedeg, tsahim ertontsod hiij bui olon saihan zuilsiig chini yamagt demjdeg gedgee bas heleh ni zuitei baih...
31. M8HXHACAH | 2008-12-08 20:03:56
Энэ бол их эрт хийгдэх ёстой байсан зүйл байхаа. Бусдын хийсэн зүйлийг хийхдээ яадаж эх үүсвэрийг нь дурдаж баймаар юм. Зарим нэг блогууд бусдын блогоос авсан бичлэг, ямар нэг зүйлийг ичих ч үгүй шууд л оруулчихдаг. Тэдгээр хүмүүс ичиж баймаар... Яадаж л эх үүсвэрийг нь жаахан ч гэсэн дурдаж байх хэрэгтэй болуу гэж бодож байна. Блогыг загвар дээр ч гэсэн энэ ажиглагддаг, хүний ухаанаа зарж хийсэн зүйлийг хээв нэг аваал блогтоо хийцэн харагддаг шүү. Эдгээр хүмүүс ИЧИЖ баймаар юмдаа.
32. lhaku | 2008-12-10 10:44:45
Блогчид өөрийн блогтоо хүссэн бүхнээ эрх чөлөөтэй бичиж болох ба тэр эрх чөлөө нь өөр хэн нэгний эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэж би боддог
33. bolor7erdene | 2008-12-14 17:58:35
Маш зөв, талархаад ч ханамгүй.Бусдын бүтээлээр ашиг хайгчдыг таслан зогсоох их үйлсэд чинь би ч бас хоёр гараа өргөн оролцоноо. Хөлөө бас өргөцөн байгаа шүү. Хэдийгээр блогт та юу хүссэнээ бичиж болох ч гэлээ өөрийн гэсэн автортой, өөрийн гэсэн хөдөлмөр зарцуулсан бүтээлд хуруугаа дүрэх эрхгүй шүү гэж хэлмээр байна. Хүжий болуул миний мессежер лүү ороод ирээрэй. Асуух юм зөндөө байхийн.
34. Нүүдэлчин | 2008-12-16 18:03:45
Ер нь ёс зүйн талаар ярисан дээр нь хэдэн үг нэмээд авая. Энэ 2 кино ч биш өөр олон зүйл байгаа ш дэ. манайхан хаа нэг газраас бичлэг оруулахдаа эх сурвалжаа нуудаг. Нэрээ нууж бусад руугаа дайрч давшилдаг гэд ярих юм зөндөө. Тухайлуул Ганбаа гэгч нөхөр 203.34.37.98 (203.34.37.9 Mongolia гэсэн хаягнаас миний блог дээр зөндөө сээгий үлдээсэн байна лээ.
35. ЗолбинББ | 2008-12-17 05:35:12
Оюуны өмчөө хамгаалах, алдагдуулахгүй байх нь бас эзэн хүний үйл ажиллагаа байх ёстой байх оо.
Мэдээж зөвшөөрөлгүйгээр үнэгүй хүний бүтээлийг үзнэ ашиглана гэдэг буруу , хулгайтай адил зүйл боловч яг энэ интэрнэт дэх орчинд тэр болгон ёс зүй сахиулна гэдэг Чонын үүрэнд Хурга тэжээдэг үлгэртэй л адилхан болов уу.

Чи юмаа нуухгүй бол Би нүдээ нуухгүй гэдэг шиг үзэж л орхидог юм хэ хэ хэ. зо тэгээд энэ интэрнэт гэдэг чинь шинэ соргог амьдралд нэвтэрч буй харилцаа бас зүйл. Тийм болохоор аяндаа зохицуулах эрх зүй , хууль акт нь гарна биз ээ амьдралын шаардлагаар. тэгэхээр байж л байг дээ Банжиг дээр байгаа кино үзвэрүүд тээ

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!