10000 дахь блог хийгээд бас бус зүйл

Банжиг Блог үйлчилгээ нээгдсэнээсээ хойш 10.000 дахь блогоо аль хэдийн бүртгээд авчихлаа. Банжиг Шинэ жил зохион байгуулах тухай яригдаж эхэлж байх үед нийт 9900 орчим блог байсан учраас ер нь 10.000 дахийг нь шалгаруулаад домэйн нэрээр шагная гэж ЗБ нар санал гаргасан юм.

Тэгээд манаад байж байтал тэр азтан нь Гүзээ өвгөн болж таарсан билээ. http://www.guzee-ovgon.com домэйн нэр блогтоо холбуулах шагналаар шагнагдсан. Одоо 11900 орчим блог болсон байна гэхээр түүнээс хойш бараг 1000 блог нээгдчихсэн юм байна. Гүзээ өвгөндөө дахин баяр хүргэе!

Саяхан бид анхааруулж байсны дагуу зарим нэгэн Монгол кинонуудыг интернэтээр хууль бусаар үзэх боломжийг ямар нэгэн байдлаар дэмжсэн бүх бичлэгийг устгасан болно. Цаашид энэ үйлдлийг давтсан тохиолдолд яах тухай анхааруулгыг хариуцсан хүмүүст нь мэйлээр явуулсан.

Бидний мэдэгдэлээс хойш зарим нэгэн блог сайн дураараа бүх Монгол кинонуудаа устгаж үлгэр дуурайл болж байгаад талархаж байна. Бид хамтдаа хогоо цэвэрлэхгүй юм бол бидний хогийг хэн цэвэрлэж өгөх билээ.

Мөн энд нэмж хэлэхэд Банжиг Жилээр бид албан ёсоор 2 зүйлийг зарласныг энд мэдээлж байна.

1. Банжиг Блогд байгууллагын болон бизнесийн зорилготой блогууд олноор нээгдсэн байгааг харгалзан Бизнес Блог гэсэн нэмэлт боломжуудыг бид хөгжүүлээд одоо туршилтын шатандаа явж байгаа болно. Энэ долоо хоногт нийтэд ил болж мэдээлэл тавигдах болно.

2. Блог хөтлөгчидөө дэмжиж бид сурталчилгааны шинэ системийг хөгжүүлж байгаа болно. Эдгээр үйлчилгээг ашиглан та блогоороо дамжуулан мөнгө олох, эсвэл хямдханаар интернэтэд сурталчилгаагаа байрлуулах боломжтой болох юм. 12 сардаа багтаж энэ үйлчилгээ нийтэд зарлагдах болно.

Эцэст нь нүүр хуудсанд байгаа VIP блогууд гэсэн хэсэг нь блогчдыг ялгаварлан гадуурхсан хэлбэр хэмээн хүмүүс гомдол мэдүүлэх явдал мэр сэр байна. Та бүхэн энэ тал дээр хувийн бодлоо бичиж үлдээнэ үү!

Сэтгэгдэлүүд:

1. cacharel | 2008-12-16 12:26:29
Яаааа Гүзээ өвөө баяр хүргэе. Яаасссс азтай зусав гэссс хэхэ.
2. KULA | 2008-12-16 12:31:21
Гүзээд баяр хүргэе.

Ялгаварлах нь ч юу ийн. Адилхан блог боловч бид мөнгө төлж байгаа учраас давуу эрх эдлэх эрхтэй гэж бодоод байгаашд. хэхэ. Мэдээж тэр төлөгдөж байгаа мөнгө сайтын хөгжүүлэлтэнд хувь нэмэр оруулна. Тийм болохоор нээх сүртэй давуу эрх гэж бодохгүй байгаа шүү. Миний бодол. Бусад нь юу гэж бодож байгаам бол???
3. ВАФЛЬ | 2008-12-16 12:35:44
азтай зус...
4. Одсар | 2008-12-16 12:44:49
Үргэлж шинэ соргог санаа гаргаж байдаг чамд баярлалаа. Хүжий чамайг дэмжиж байна. Шинэ үйлчилгээг чинь тэсэн ядан хүлээх болно. Юм хийж буй хүнийг л хүн шүүмжилж, муулж, зарим нэг нь хоосон магтаж байдаг. Гэхдээ юунаас ч бүү шантар. Эрч хүчтэй өөдрөг байгаарай. Хэн юу ч гэсэн чи хийх гэснээ хийж бай.
5. Одсар | 2008-12-16 12:46:24
Тэр гүзээ өвөөд баяр хүргэе
6. bumbuulei_999 | 2008-12-16 13:11:28
Тийм тал бий шүү.
7. zamjim_ub | 2008-12-16 14:44:09
http://blog.banjig.net/b/post.php?blog_id=11248
8. zamjim_ub | 2008-12-16 15:44:56
http://blog.banjig.net/b/post.php?blog_id=10000
9. embi | 2008-12-16 15:46:56
Гүзээдээ баяр хүргэе.

Нүүхэн дээр тавьсан www. блог яахав дээ мөнгөө төлж байгаа юм чинь харин ямар бичлэгийг нүүрэн дээр тавьдаг юм бэ. Зарим блогийн бичлэг шууд л Банжигийн нүүрэн дээр шууд тавигддаг. Энэ бас төлбөртэй юу эсвэл...
10. embi | 2008-12-16 15:50:55
ер бол хэдхэн блогийн бүх бичлэг нүүрэн дээр тавигддаг. Би ч эхэн үедээ чанар харж тавих тавихгүйгээ шийддэг гэж бодсон юм. Гэтэл үгүй бололтой. Энд ямар нэг журам үйлчилдэг үү?????
11. cacharel | 2008-12-16 15:53:06
Пээш Zamjim-ээ чи яааж мэдээд байнааа.Надых хэддэх нь байна хэлээд өгөөч хө.
12. guzee_ovgon | 2008-12-16 16:40:24
ta nart bugded chine mash ih bayarlalaa oshoo olon saihan zuil hiigeerei
13. zamjim_ub | 2008-12-16 18:21:21
cacharel chiniih
http://blog.banjig.net/b/post.php?blog_id=1459
14. cacharel | 2008-12-16 18:24:20
Ооон заза.
15. Битмин | 2008-12-16 18:31:41
Энэ нь гэхдээ шууд хэддэх блог вэ гэдгийг илэрхийлдэггүй байгаа.
16. KULA | 2008-12-16 18:32:32
Нээрээ Гүзээгийн блог бараг 1000 аар зөрүүтэй байна ш дээ. 1248 блог гэдэг хол зөрүү байх юм... хэхэ
17. KULA | 2008-12-16 18:34:34
аан хаха. банжиг 11000 блог хүрээгүй байхад 11248 гэнээ тэхээр энэ шал худлаа тоо байна.
18. cacharel | 2008-12-16 18:40:35
Хахаха тийм байшт.Тэхээр надых бас худлаа болохнээ хаха.
19. Eco_mon | 2008-12-16 20:24:12
харин л дээ
20. bumbuulei_999 | 2008-12-16 21:11:19
Arai ch dee!
21. Swat_lego | 2008-12-17 00:31:06
Энэ устгагдаагүй блогуудаас нь 10000 дахь нь байхаа да. Устгагдсануудыгаа оруулвал 11248 дахь нь байх. Блогоо устгахад ID нь үхмэл ID болоод улддэг байх тээ
22. Swat_lego | 2008-12-17 00:34:23
миний ID лав http://blog.banjig.net/b/post.php?blog_id=8360 байнаа
23. amanjinka | 2008-12-17 03:14:41
тэр гүзээ нээрээ азтай моньд шүү .

вип блог гэдэг нэр чанартаа тэгээд хүрч чадаж бгаа юмуу?гаднаас орж ирсэн хүмүүс за вип блогоор шагайя гэтэл тэнд чинь үнэндээ..үзчихээр юмтай блог ховор бгаа биз дээ...ганц нэг нь л тэр нэрныхэээ чанарыг хангаж бгаа дөө..бараг л болжморын блог тж гийн блог хоёр л нүүр талхалж бгаа биз
24. chatsarganiibut | 2008-12-17 05:14:54
aztai huuhai yum geech, buram ogoltei
25. Comcast | 2008-12-17 06:45:25
Hi, Hervee bi uurtuu blog avbal yamar untei baidag yum be?? Tegeed sar bur hediig tuldug yum . Er ni yamar jurmaar ene bloguud chin ajilladag yum be?? Helj uguuch please todorhoi medeelel. surenaod@hotmail.com
Thank you.
26. Хүжий | 2008-12-17 09:28:40
Энэ хүмүүс юун блогийн дугаар яриад унав. Дугаарлалтаараа бол өөр байж болноо. Учир нь дунд нь хүмүүсийн устгасан блогууд хасагдаж байгаа. Яг тухайн үедээ устгасан блогуудыг хасаад тоолж гаргасан хэрэг шүү.
27. KULA | 2008-12-17 11:07:47
Comcast блог хөтлөхөд та ямар ч төлбөр төлөхгүй...
28. tuimer666 | 2008-12-17 13:52:43
Уучлаарай эсэргүүцэх гэсэн юм биш. Гэхдээ урд нь бүртгүүлсэн нэг блогчин блогоо хаачихвал шагнал авсан хүн 9999 дэх хүн болчих юм бишүү? 10000 дахь хүн нь өөрчлөгдчих юм биш үү? За за гэхдээ та бүхний шийдэх асуудалд оролцох гэсэнгүй. Уг нь зүгээр л блог нээсэн яг 10000 дахь хүнийг шагначихсан бол илүү утга төгөлдөр байх байж гэж бодогдоод. За тэгээд олон гоё санаануудаа бүгдийг нь хэрэгжүүлээрэй. Амжилт хүсье Банжигийн админууддаа.

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!