Банжиг Блог үйлчилгээ нээгдсэнээсээ хойш 10.000 дахь блогоо аль хэдийн бүртгээд авчихлаа. Банжиг Шинэ жил зохион байгуулах тухай яригдаж эхэлж байх үед нийт 9900 орчим блог байсан учраас ер нь 10.000 дахийг нь шалгаруулаад домэйн нэрээр шагная гэж ЗБ нар санал гаргасан юм.
Тэгээд манаад байж байтал тэр азтан нь Гүзээ өвгөн болж таарсан билээ. http://www.guzee-ovgon.com домэйн нэр блогтоо холбуулах шагналаар шагнагдсан. Одоо 11900 орчим блог болсон байна гэхээр түүнээс хойш бараг 1000 блог нээгдчихсэн юм байна. Гүзээ өвгөндөө дахин баяр хүргэе!
Саяхан бид анхааруулж байсны дагуу зарим нэгэн Монгол кинонуудыг интернэтээр хууль бусаар үзэх боломжийг ямар нэгэн байдлаар дэмжсэн бүх бичлэгийг устгасан болно. Цаашид энэ үйлдлийг давтсан тохиолдолд яах тухай анхааруулгыг хариуцсан хүмүүст нь мэйлээр явуулсан.
Бидний мэдэгдэлээс хойш зарим нэгэн блог сайн дураараа бүх Монгол кинонуудаа устгаж үлгэр дуурайл болж байгаад талархаж байна. Бид хамтдаа хогоо цэвэрлэхгүй юм бол бидний хогийг хэн цэвэрлэж өгөх билээ.
Мөн энд нэмж хэлэхэд Банжиг Жилээр бид албан ёсоор 2 зүйлийг зарласныг энд мэдээлж байна.
1. Банжиг Блогд байгууллагын болон бизнесийн зорилготой блогууд олноор нээгдсэн байгааг харгалзан Бизнес Блог гэсэн нэмэлт боломжуудыг бид хөгжүүлээд одоо туршилтын шатандаа явж байгаа болно. Энэ долоо хоногт нийтэд ил болж мэдээлэл тавигдах болно.
2. Блог хөтлөгчидөө дэмжиж бид сурталчилгааны шинэ системийг хөгжүүлж байгаа болно. Эдгээр үйлчилгээг ашиглан та блогоороо дамжуулан мөнгө олох, эсвэл хямдханаар интернэтэд сурталчилгаагаа байрлуулах боломжтой болох юм. 12 сардаа багтаж энэ үйлчилгээ нийтэд зарлагдах болно.
Эцэст нь нүүр хуудсанд байгаа VIP блогууд гэсэн хэсэг нь блогчдыг ялгаварлан гадуурхсан хэлбэр хэмээн хүмүүс гомдол мэдүүлэх явдал мэр сэр байна. Та бүхэн энэ тал дээр хувийн бодлоо бичиж үлдээнэ үү!
Сэтгэгдэлүүд:
Ялгаварлах нь ч юу ийн. Адилхан блог боловч бид мөнгө төлж байгаа учраас давуу эрх эдлэх эрхтэй гэж бодоод байгаашд. хэхэ. Мэдээж тэр төлөгдөж байгаа мөнгө сайтын хөгжүүлэлтэнд хувь нэмэр оруулна. Тийм болохоор нээх сүртэй давуу эрх гэж бодохгүй байгаа шүү. Миний бодол. Бусад нь юу гэж бодож байгаам бол???
Нүүхэн дээр тавьсан www. блог яахав дээ мөнгөө төлж байгаа юм чинь харин ямар бичлэгийг нүүрэн дээр тавьдаг юм бэ. Зарим блогийн бичлэг шууд л Банжигийн нүүрэн дээр шууд тавигддаг. Энэ бас төлбөртэй юу эсвэл...
http://blog.banjig.net/b/post.php?blog_id=1459
вип блог гэдэг нэр чанартаа тэгээд хүрч чадаж бгаа юмуу?гаднаас орж ирсэн хүмүүс за вип блогоор шагайя гэтэл тэнд чинь үнэндээ..үзчихээр юмтай блог ховор бгаа биз дээ...ганц нэг нь л тэр нэрныхэээ чанарыг хангаж бгаа дөө..бараг л болжморын блог тж гийн блог хоёр л нүүр талхалж бгаа биз
Thank you.
Сэтгэгдэл үлдээх: